“ОЛОНЛОГ АКАДЕМИ” сургуулийн БЭЛТГЭЛ бүлгийн 1 дүгээр ээлж хичээллэж эхэллээ.Эрдмийн гараагаа эхэлж буй бяцхан сурагчдадаа АМЖИЛТ хүсье. Бэлтгэл бүлгийн 2 дугаар ээлж 4-р сарын 3-нд эхэлнэ.Дэлгэрэнгүй мэдээллийг 94999220, 94992364, 94999029 холбогдон авна уу.
Сэтгэл дүүрэн баяртай Ширээ дүүрэн идээтэй Өрх бүлээрээ сайхан битүүлээрэй. “ГЭР-МОНГОЛ ОРШИХУЙ” төсөлт хичээл: Дунд, ахлах ангийн сурагчид Монгол гэрийн онцлог, бүрдэл хэсгийг нэрлэх, гэр барих, буулгах дараалал, гэр доторх ёс жаягийн талаар онолын мэдлэгээ туршлагаар бататгалаа.
Сэтгэл дүүрэн баяртайШирээ дүүрэн идээтэйӨрх бүлээрээ сайхан битүүлээрэй. “ГЭР-МОНГОЛ ОРШИХУЙ” төсөлт хичээл: Дунд, ахлах ангийн сурагчид Монгол гэрийн онцлог, бүрдэл хэсгийг нэрлэх, гэр барих, буулгах дараалал, гэр доторх ёс жаягийн талаар онолын мэдлэгээ туршлагаар бататгалаа.
“ГЭР-МОНГОЛ ОРШИХУЙ ” төсөлт хичээл: Дунд ангийн сурагчид маань орчин үеийн Virtual Reality технологи ашиглан монгол гэрийн бүтэц, бүрдэл хэсэг, тавилга, доторх зохион байгуулалтыг бодит мэт дүрслэлээр харж өв соёлоосоо суралцахын сацуу программ хангамжийн талаарх мэдлэгээ тэллээ.
Монгол түмний уламжлалт баяр “Цагаан сар”-ыг угтан хэрэгжүүлсэн “ГЭР-МОНГОЛ ОРШИХУЙ” төсөлт хичээлүүдийн үеэр бага сургуулийн сурагчид маань өөрсдийн сурсан мэдсэн дээрээ тулгуурлан гарын доорх материалаар бүтээл урлан, үе тэнгийн найз нартаа тайлагнан үзэсгэлэн гаргалаа.Тухайлбал: 1 дүгээр ангийнхан “Ger little book”, уяа оосор томж сүлжиж, 2 дугаар ангиуд монгол гэрийн яс мод, тавилга болон хээ угалзаар […]
Монголчуудын оршин тогтнох үндэс нь өөрийн улсын хэл, соёлоо хадгалан үеийн үед өвлүүлэн үлдээх билээ. Бидний соёлын нэг томоохон төлөөлөл бол нүүдлийн соёлд хамгийн тохиромжтой сууц болох гэр юм. Тиймээс ОЛОНЛОГ АКАДЕМИ сургууль нь МОНГОЛ ГЭР дээр тулгуурлан шинжлэх ухааны цогц мэдлэг олгох “ГЭР-МОНГОЛ ОРШИХУЙ” төсөлт хичээлээ нийлмэл арга зүйгээр хэрэгжүүллээ.
“Гэр-Монгол Оршихуй” төсөлт хичээлээр “ОЛОНЛОГ АКАДЕМИ” сургуулийн багачуул маань 2023 оны 2 дугаар сарын 13,14,15-ны өдрүүдэд Монгол гэрийн үүсэл, хөгжил, бүтэц, иж бүрдлийн талаар танин мэдэхийн зэрэгцээ Монголчуудын өв соёл, зан заншил, ёс уламжлал, ахуй амьдралын хувьслын талаар суралцан өөрсдийн мэдлэг оюунаа тэллээ.
ОЛОНЛОГ АКАДЕМИ сургуулийн уламжлал болгон зохион байгуулагддаг “ГЭР-МОНГОЛ ОРШИХУЙ” төсөлт хичээл “Музейн хичээл”-ээр эхэллээ. VIII, IX ангийн сурагчид Монголын Үндэсний музейн нэн эртний Монгол орноос Ардчилсан Монгол улс хүртэлх үзмэрийг үзэж сонирхон, ялангуяа XIII зууны үеийн нүүдэлчдийн амьдардаг сууц болох Монгол гэрийн бүтцийг харуулсан сонирхолтой баримт, эд өлгийн зүйлстэй танилцсан нь онцлог байлаа.
“ОЛОНЛОГ АКАДЕМИ” сургуулийн “БИЙРЭН БИЧЛЭГ”-ийн дугуйлангийн сурагчид “ТЭНГЭРИЙН БИЧИГ” хамтарсан үзэсгэлэнгээ гаргалаа. Үзэсгэлэнгийн үеэр дугуйлангийн сурагчид маань урьдчилан бэлтгэсэн номын хавчуурга дээрээ сайхан ерөөл, сурагчдын нэр зэргийг каллиграфийн бичлэгээр бичин үе тэнгийн найз нөхөд, багш, ажилтнуудад дурсгалаа. “БИЙРЭН БИЧЛЭГ”-ийн дугуйланд VIII-X ангийн сурагчид хамрагдан онолын мэдлэгээ ашиглан бичих техникт суралцан, уран сэтгэмжээ хөгжүүлж байна. Үзэсгэлэнд: […]
ОЛОНЛОГ АКАДЕМИ сургуулийн Олон Улсын Сургалтын төвийн нээлт боллоо.Швейцарт төвтэй Олон улсын IBO байгууллагаас ОЛОНЛОГ АКАДЕМИ сургууль IBDP хөтөлбөр хэрэгжүүлэх албан ёсны эрхээ 2022 оны 7 дугаар сард авч IB WORLD SCHOOL болсон билээ. 2023-2024 оны хичээлийн жилд IBDP хөтөлбөрт IX анги төгссөн сурагч IBDP бэлтгэл, X анги төгссөн сурагч IBDP year-1 ангид тус тус […]