Олонлог Академийн бага сургуулийн сурагчид унших бичгийн хичээлээр сурч мэдсэнээ тайлагнадаг уламжлалт “Номын баяр” болж байна.
IV-V ангийн сурагчид нэрт зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн “Чингис”, Бэгзийн Явуухулангийн “ Би хаана төрөө вэ” шүлгийг уншаад өөрт төрсөн мэдрэмж, сэтгэгдлээ илэрхийлэн ил захидал бичиж үе тэнгийн найзууддаа тайлагналаа.
Анги нийтээрээ идэвхтэй оролцон сэтгэгдэл бичих аргад суралцахын зэрэгцээ сэтгэлгээ, гоо зүйн мэдрэмжээ тэллээ.