OUR HISTORY

БИДНИЙ ТҮҮХ

Олонлог Академи сургууль нь Математикийн гоо сайхныг соён гэгээрүүлэх Олонлог сэтгүүлийн эрхлэгч, математикийн доктор Б.Баясгалангийн үүсгэн байгуулсан сургууль юм.
Б.Баясгалан нь Боловсролын Их Сургууль, ШУА-ийн Математикийн Хүрээлэн, Улаанбаатар Их Сургууль, Компьютер, Менежментийн Сургууль, Монгол Улсын Их Сургуульд багшилж, судалгаа хийж байсан математикч юм.
Тэрээр 1993 онд Олонлог сэтгүүлийг санаачилж, 1997 онд математик, эдийн засгийн сургалттай 32-р сургуулийг шинэчлэн байгуулж байжээ. 2002 онд Олонлог төв сургууль, 2015 онд Олонлог Академи сургуулийг тус санаачлан байгуулсан бөгөөд уламжлалт академик мэдлэг, үндэсний стандартыг хослуулсан, суралцагч гоо сайхан, бие бялдар, сэтгэлгээний өндөр соёлтой өв тэгш төлөвшилтэй иргэн болон төлөвшихийг сургалтын үндсэн зорилго гэж үздэг.
 
Олонлог төв сургууль суралцагчийг сурах дуртай, цаашид хөгжиж боловсрох эрмэлзэлтэй, бие даан чөлөөтэй эргэцүүлж сэтгэдэг болгон төлөвшүүлж, багш шавийн эрх тэгш, нээлттэй, ардчилсан, эрх чөлөөт орчныг бүрдүүлж чадснаараа бусдаас ялгардаг юм.
Олонлог Академи сургууль нь энэ уламжлалыг өвлөн хөгжүүлж үндэсний шилдэг, манлай сургууль болохыг зорьж байна.
TIMELINE

ОН ЦАГИЙН ХЭЛХЭЭС

“Олонлог” сэтгүүл

1993 оноос тогтмол хэвлэгдэж буй математикийн соён гэгээрүүлэгч “Олонлог” сэтгүүл нь жилд 2-3 дугаар хэвлэн гаргадаг.

“32-р сургууль”

Зайсангийн 32-р сургуулийг матемтаик, эдийн засгийн гүнзгийрүүлсэн сургалттай болгон өөрчилж одоогийн сургалтын багийн үндэсийг тавьсан.

"Олонлог" сургуулиуд

СБД, БГД, ЧДүүргүүдэд математикийн гүнзгийрүүлсэн сургалттай салбар сургуулиуд байгуулагдсан 2008 онд 720 сурагчтай болж өргөжсөн.

"Олонлог төв" сургууль

2800 мкв талбайтай шинэ байранд нэгдэж төвлөрсөн.

"Олонлог академи" сургууль

8000 мкв талбайтай сургалтын байртай шинэ сургууь.

"Олонлог академи" ахлах сургууль​

At their core, keywords are one of — if not the most — single important component of a successful SEO campaign. Keywords refer to the words typed into a search box – be it on Google, Bing, or Yahoo. However, there is much more to keywords than just that.

The keywords typed into a search box reveal certain details about customers and how they go about searching for things. Knowing this, it’s important to target keywords that mimic your customer’s minds and search tendencies.