Олонлог Академи сургуулийн уламжлал болгон зохион байгуулдаг SCIENCE PROJECT – ийн хүрээнд “КИНОГООР БОЛОВСРОЛ ОЛГОХ” хөтөлбөр 2023.03.15-17 өдрүүдэд амжилттай хэрэгжлээ. Энэ удаа кино урлагаар дамжуулан физикийн шинжлэх ухаанаас гадна газар зүй, биологийн шинжлэх ухааны зарим асуудлаар сурагчид хэлэлцүүлэг өрнүүлсэн нь онцлог байлаа. Мөн IX ангийн сурагчдад зориулан “ФИЗИКИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ОРЧИН ҮЕИЙН АСУУДЛУУД” сэдвээр МУБИС –ийн МБУС–ийн Физикийн тэнхимийн эрхлэгч Х.Батболд лекц уншиж, сурагчдын сонирхсон асуултад хариуллаа.

Хөтөлбөрийн хүрээнд:

Физикийн хичээлээр VIII–IX ангийнханд “MOONFALL” киногоор дамжуулан сарны бүтэц, жингүйдэл, бүх ертөнцийн таталцлын хууль, сансарын хурдны тухай,

Газарзүйн хичээлээр VII ангийнханд “VOLCANO” киногоор дамжуулан галт уулшилын тухай,

Биологийн хичээлээр VI ангийханд “THE MARTIAN” киногоор дамжуулан ургамлын ургал үржил, хөрс бэлтгэх, боловсруулах талаар шинжлэх ухааны сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүллээ.