departments

ОЛОНЛОГ АКАДЕМИ СУРГУУЛИЙН СУРГАЛТЫН НЭГЖҮҮД

Манай сургууль нь Математик, Байгалийн ухаан, Монгол хэл-соёл, Гадаад хэл, Хүмүүнлэгийн ухаан, Гоо зүйн тэнхмүүдтэй. Монгол улсын хэмжээнд анх Нийгэмшил, тѳлѳвшлийн тэнхмийг байгуулан ажиллуулсан тѳдийгүй ментор багшийн тогтолцоог  хэрэгжүүлж байна. Дунд, ахлах ангиудад бүлгийн систем хэрэгждэг бѳгѳѳд Нийгэмшил тѳлѳвшлийн тэнхмийн багш нар бүлэг удирдан ажилладаг.

Нийгэмшил төлөвшлийн тэнхим нь хүүхдийн эрх, хамгаалал, боловсролын талаарх Монгол улсын төрийн бодлого, чиглэлд нийцүүлэн VI-XII ангийн сурагчдын зан тѳлѳв, тѳлѳвшил, хичээлийн оролцоо, хувь хүний хөгжил зэрэгт анхааран ажилладаг. Түүнчлэн эцэг, эх, асран хамгаалагчийн хариуцлага, багшийн үйл ажиллагаа, хүүхдийн эрх ашгийг багтаасан гурвалсан үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, хүүхдийг сурч хөгжихөд нь туслан дэмжлэг үзүүлэхэд үндсэн үйл ажиллагаа оршино.

Ментор багшийн тогтолцоог Нийгэмшил, тѳлѳвшлийн тэнхимтэй хоршуулан ажиллуулж байгаа нь сургууль, сурагч, эцэг эхийн гурвалсан холбоог найдвартай хангах нѳхцѳл болж байна.