Өдөрлөг Урлаг соёл

“ХӨГЖИМТ ХЭМНЭЛ” УЛАМЖЛАЛТ ӨДӨРЛӨГ

“ХӨГЖИМТ ХЭМНЭЛ” уламжлалт өдөрлөг 3-5-р ангийн сурагчдын дунд зохиогдлоо. Өдөрлөгт сурагчид маань нэрт хөгжмийн зохиолч Людвиг Ван Бетховены сонгодог зохиолуудаас болон Элвис Пресли, Майкл Жексон нарын дууны аялгууг өөрсдийн хэмжээнд тоглож сурснаа сонирхууллаа. Хөгжмийн хэмнэлийг зөвхөн хөгжмийн зэмсэг төдийгүй биеийн бусад хэлэмжээр илэрхийлсэн нь өвөрмөц байлаа. УРАН ХЭЛХЭЭ улсын X уралдааны Хүрэл медальт 3-р ангийн сурагчдын Maximum хамтлаг “Country dance” бүжгээрээ мэндчилгээ дэвшүүлсэн бүхэлдээ цоглог сайхан арга хэмжээ боллоо.

3-р ангийнханд зориулсан энэхүү өдөрлөгт хүрэлцэн ирж хүүхдүүддээ урам зориг, эрч хүч өгч дэмжсэн эцэг эхчүүддээ талархал илэрхийлье.