Жил бүр зохион байгуулагддаг “Номын баяр”-ын хүрээнд Олонлог Академийн бага сургуулийн сурагчид уншсан ном зохиолдоо тулгуурлан дүрийн тоглолт хийн тайзны урлагт суралцлаа. Тухайлбал, 2 дугаар ангиуд “Туулайн бүл”, “Өнжмөл цас” өгүүллэг, 3 дугаар ангиуд “Андерсений үлгэр”, 4 дүгээр ангиуд “Дэлхийн хүүхдийн хүүрнэл зохиолын дээжис”, 5 дугаар ангиуд “Монгол домог үлгэр” зэрэг ном зохиолын баатруудыг амилуулж, идэвхтэй сайн уншигч болсноо харууллаа.