Жил бүр 4, 5-р ангийн сурагчдын дунд зохиогддог “БЯЦХАН АКАДЕМИЧ” шинжлэх ухаан танин мэдэхүйн уралдаант тэмцээн амжилттай боллоо. Уралдаанд 4 ба 5-р анги тус бүрээс 4 сурагч нэг баг болон нийт 10 багийн 80 сурагч байгалийн шинжлэх ухааны мэдлэгээ сорилоо. Тухайлбал, 4а, 5д ангийн “STARS” 4б, 5з ангийн “GALAXY TEAM” 4в, 5б ангийн “СУВД” 4г, 5-р ангийн холимог “БЯЦХАН ЭРДЭМТЭД” 4д, 5-р ангийн холимог “БЯЦХАН АКАДЕМИЧ” 4е, 5ж ангийн “GALAXY SNAKES” 4ж, 5в ангийн “ДЭЛХИЙ ЭЭЖ” 4з, 5а ангийн “ДЭЛХИЙН ХҮҮХДҮҮД” 4и, 5г ангийн “АЯНГА” 4к, 5е ангийн “УС ЭРДЭНЭ” багууд сансар огторгуй, дэлхий ертөнц, шинжлэх ухааны талаар өөрийн мэдлэгээ нэмж, танин мэдэхүйн хүрээгээ тэлсэн ач холбогдол бүхий тэмцээн боллоо