Хурд, хүч, хүсэл тэмүүлэл, багийн нэгдэл нэгэн талбайд цогцолсон сагсан бөмбөгийн өрсөлдөөнт өдрүүд амжилттай болж, энэ жилийн аваргууд тодорлоо.Сурагчдын хамгийн их хүсэн хүлээдэг спортын арга хэмжээний нэг болох тус тэмцээн ахлах болон дунд ангийн ангиллаар зохион байгуулагдаж, нийт 54 баг авхаалж самбаа, ур чадвар, тэсвэр хатуужлаа сорин өрсөлдлөө. 7-8-р ангийн сурагчдын маань хувьд энэ өдрүүд зөвхөн […]
9–12 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулсан сагсан бөмбөгийн тэмцээн сонирхолтой, өрсөлдөөнтэй болж өндөрлөлөө. Жилээс жилд сурагчдын маань тоглолтын ур чадвар ахиж, шударга өрсөлдөөн, бие биеэ хүндэтгэх соёлыг улам бүр төлөвшүүлж буй нь бахархалтай байв. Эмэгтэй баг:I байранд Э.Нарангэрэл багштай Year 1 ангиII байранд Г.Түвшинжаргал багштай 12б ангиIII байранд Н.Мөнгөншагай багштай 9е ангиуд […]
Тэсвэр хатуужил, сахилга бат, багаар ажиллах чадварыг төлөвшүүлдэг нь спортын хамгийн үнэ цэнтэй чанар билээ. Олонлог Академи сургуулийн VII–IX ангийн сурагчид Авьяас, ур чадварыг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд аэробик, волейбол, сагсан бөмбөг, гимнастикийн төрлөөс сонгон хичээллэж, шинэ техник, ур чадварт суралцан, эзэмшсэн мэдлэг чадвараа тайлагналаа.Сурагчид зөвхөн спортын ур чадвараа хөгжүүлээд зогсохгүй өөртөө итгэх итгэл, харилцан хүндлэл, […]
Олонлог Академи сургуулийн 2 дугаар ангийн сурагчид англи хэлний хичээлийн хүрээнд сонгодог үлгэр болох “Цасангоо ба Долоон одой”-г жүжигчилсэн тоглолт болгон тайзнаа амжилттай тоглолоо. Хүүхдүүд маань дүрээ англи хэлээр амьдруулж, үзэгчдэд сонирхолтой, ойлгомжтой байдлаар хүргэж чадсан нь тэдний хэлний мэдлэг, ур чадварын ахиц дэвшлийг харуулсан сайхан үйл явдал байлаа. Энэхүү тоглолт […]
ОЛОНЛОГ АКАДЕМИ сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдын дунд жил бүр уламжлал болгон зохион байгууллагддаг “Волейболын аварга шалгаруулах” тэмцээн амжилттай явагдаж, IX–XII ангийн тэмцээнээр өндөрлөлөө. Сурагчид маань спортын ёс зүйг баримтлан идэвх санаачилгатай оролцож, багийн зохион байгуулалт, хамтын ажиллагаагаа харуулсан өрсөлдөөнтэй тоглолтууд өрнөлөө.Эрэгтэй ангилалд:1-р байр – 9д анги2-р байр – 12а […]
ОЛОНЛОГ АКАДЕМИ сургуулийн софт волейболын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн V, VI ангийн сурагчдын дунд зохион байгуулагдлаа. Сурагчдын бие бялдрыг хөгжүүлэх, волейболын спортыг сурталчлах зорилготой энэ тэмцээний үеэр сурагчид биеийн тамирын хичээлээр эзэмшсэн софт волейболын үндсэн техник, ур чадвараараа өрсөлдөв. 5-р ангиудаасЭрэгтэй ангилалд:1-р байр 5г анги2-р байр 5а анги3-р байр […]
Олонлог Академи сургуулийн бага ангийн сурагчдын Аэробик гимнастикийн тэмцээн амжилттай зохион байгуулагдаж, II–V ангийн бүх сурагчид идэвхтэй оролцлоо.Энэхүү тэмцээний зорилго нь идэвхтэй хөдөлгөөнөөр сурагчдын бие бялдрын хөгжил, гоозүйн мэдрэмж болон хөдөлгөөний эвсэл сайжруулах, багаар ажиллах чадварыг хөгжүүлэхэд оршсон болно.Тэмцээний үеэр сурагчид маань дасгалын техник, хөдөлгөөний хэмнэл, орон зайн шилжилт, хувиргалтыг цэгцтэй зохион байгуулалттайгаар чанартай гүйцэтгэх […]
Олонлог Академи сургуулийн дунд ангийн сурагчид Олон улсын Найрамдал цогцолборт “Цэвэр агаарт ангиараа” хөтөлбөрт хамрагдсанаар сургуулийн намрын спорт өдөрлөг амжилттай өндөрлөлөө.Энэхүү өдөрлөгийн үеэр сурагчид үе тэнгийн найз нөхөдтэйгөө хөгжилдөж, эвсэг уур амьсгалд хамтдаа тоглон, олс таталт, хөгжөөнт буухиа төрлийн тэмцээнүүдэд амжилттай оролцлоо
Манай бага ангийн сурагчид Олон Улсын “Найрамдал” зусланд намрын спортын өдөрлөгтөө амжилттай оролцлоо. Өдөрлөгийн үеэр 3 төрлийн спортын тэмцээн зохиогдож, хүүхдүүд маань анги хамт олноороо хурд хүч, авхаалж самбаагаа сорин тоглож, эрч хүчээр цэнэглэгдсэн өдрүүдийг өнгөрүүллээ. Энэхүү арга хэмжээ нь зөвхөн спортын уралдаан төдийгүй байгальд ойртож, анги хамт олонтойгоо дурсамж бүтээх гайхалтай боломж болсон юм.
Ахлах ангийн сурагчдын “Намрын спорт өдөрлөг” байгалийн өвөрмөц тогтоц бүхий Горхи Тэрэлжийн цогцолбор газарт амжилттай зохион байгуулагдаж, 4 төрөлт спортын тэмцээнд анги хамт олноороо нөхөрсөгөөр уралдан хурд хүч, авхаалж самбаагаа сорив. Багаар хамтрах ур чадвар, спортын ур дүйгээ хөгжүүлэн, гайхалтай дурсамжийг хамтдаа бүтээлцсэн сурагчид маань хамтын хүч ялалтыг авч ирдэг, өрсөлдөөн нөхөрлөлөөр баталгааждагийг үзүүлсэн нь […]