Бусад Өдөрлөг Сургалт
Бусад Өдөрлөг Сургалт

“ГЭР-МОНГОЛ ОРШИХУЙ” ТӨСӨЛТ ХИЧЭЭЛ

Сэтгэл дүүрэн баяртайШирээ дүүрэн идээтэйӨрх бүлээрээ сайхан битүүлээрэй. “ГЭР-МОНГОЛ ОРШИХУЙ” төсөлт хичээл: Дунд, ахлах ангийн сурагчид Монгол гэрийн онцлог, бүрдэл хэсгийг нэрлэх, гэр барих, буулгах дараалал, гэр доторх ёс жаягийн талаар онолын мэдлэгээ туршлагаар бататгалаа.

Бусад Өдөрлөг Сургалт
Бусад Өдөрлөг Сургалт

“ГЭР-МОНГОЛ ОРШИХУЙ” ТӨСӨЛТ ХИЧЭЭЛ

“ГЭР-МОНГОЛ ОРШИХУЙ ” төсөлт хичээл: Дунд ангийн сурагчид маань орчин үеийн Virtual Reality технологи ашиглан монгол гэрийн бүтэц, бүрдэл хэсэг, тавилга, доторх зохион байгуулалтыг бодит мэт дүрслэлээр харж өв соёлоосоо суралцахын сацуу программ хангамжийн талаарх мэдлэгээ тэллээ.

Бусад Өдөрлөг Сургалт
Бусад Өдөрлөг Сургалт

“ГЭР-МОНГОЛ ОРШИХУЙ” ТӨСӨЛТ ХИЧЭЭЛ

Монгол түмний уламжлалт баяр “Цагаан сар”-ыг угтан хэрэгжүүлсэн “ГЭР-МОНГОЛ ОРШИХУЙ” төсөлт хичээлүүдийн үеэр бага сургуулийн сурагчид маань өөрсдийн сурсан мэдсэн дээрээ тулгуурлан гарын доорх материалаар бүтээл урлан, үе тэнгийн найз нартаа тайлагнан үзэсгэлэн гаргалаа.Тухайлбал: 1 дүгээр ангийнхан “Ger little book”, уяа оосор томж сүлжиж, 2 дугаар ангиуд монгол гэрийн яс мод, тавилга болон хээ угалзаар […]

Бусад Өдөрлөг Сургалт
Бусад Өдөрлөг Сургалт

“ГЭР-МОНГОЛ ОРШИХУЙ” ТӨСӨЛТ ХИЧЭЭЛ

Монголчуудын оршин тогтнох үндэс нь өөрийн улсын хэл, соёлоо хадгалан үеийн үед өвлүүлэн үлдээх билээ. Бидний соёлын нэг томоохон төлөөлөл бол нүүдлийн соёлд хамгийн тохиромжтой сууц болох гэр юм. Тиймээс ОЛОНЛОГ АКАДЕМИ сургууль нь МОНГОЛ ГЭР дээр тулгуурлан шинжлэх ухааны цогц мэдлэг олгох “ГЭР-МОНГОЛ ОРШИХУЙ” төсөлт хичээлээ нийлмэл арга зүйгээр хэрэгжүүллээ.

Бусад Өдөрлөг Сургалт
Бусад Өдөрлөг Сургалт

“ГЭР-МОНГОЛ ОРШИХУЙ” ТӨСӨЛТ ХИЧЭЭЛ

“Гэр-Монгол Оршихуй” төсөлт хичээлээр “ОЛОНЛОГ АКАДЕМИ” сургуулийн багачуул маань 2023 оны 2 дугаар сарын 13,14,15-ны өдрүүдэд Монгол гэрийн үүсэл, хөгжил, бүтэц, иж бүрдлийн талаар танин мэдэхийн зэрэгцээ Монголчуудын өв соёл, зан заншил, ёс уламжлал, ахуй амьдралын хувьслын талаар суралцан өөрсдийн мэдлэг оюунаа тэллээ.

Бусад Өдөрлөг Сургалт
Бусад Өдөрлөг Сургалт

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МУЗЕЙ

ОЛОНЛОГ АКАДЕМИ сургуулийн уламжлал болгон зохион байгуулагддаг “ГЭР-МОНГОЛ ОРШИХУЙ” төсөлт хичээл “Музейн хичээл”-ээр эхэллээ. VIII, IX ангийн сурагчид Монголын Үндэсний музейн нэн эртний Монгол орноос Ардчилсан Монгол улс хүртэлх үзмэрийг үзэж сонирхон, ялангуяа XIII зууны үеийн нүүдэлчдийн амьдардаг сууц болох Монгол гэрийн бүтцийг харуулсан сонирхолтой баримт, эд өлгийн зүйлстэй танилцсан нь онцлог байлаа.

Бусад Өдөрлөг Үйл явдал
Бусад Өдөрлөг Үйл явдал

“ТЭНГЭРИЙН БИЧИГ” ХАМТАРСАН ҮЗЭСГЭЛЭН

“ОЛОНЛОГ АКАДЕМИ” сургуулийн “БИЙРЭН БИЧЛЭГ”-ийн дугуйлангийн сурагчид “ТЭНГЭРИЙН БИЧИГ” хамтарсан үзэсгэлэнгээ гаргалаа. Үзэсгэлэнгийн үеэр дугуйлангийн сурагчид маань урьдчилан бэлтгэсэн номын хавчуурга дээрээ сайхан ерөөл, сурагчдын нэр зэргийг каллиграфийн бичлэгээр бичин үе тэнгийн найз нөхөд, багш, ажилтнуудад дурсгалаа. “БИЙРЭН БИЧЛЭГ”-ийн дугуйланд VIII-X ангийн сурагчид хамрагдан онолын мэдлэгээ ашиглан бичих техникт суралцан, уран сэтгэмжээ хөгжүүлж байна. Үзэсгэлэнд: […]

Бусад Өдөрлөг Үйл явдал
Бусад Өдөрлөг Үйл явдал

2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН 1-Р АНГИД ЭЛСЭН СУРАЛЦАХ СУРАГЧДЫН ЦАХИМ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

ОЛОНЛОГ АКАДЕМИ сургуулийн Олон Улсын Сургалтын төвийн нээлт боллоо.Швейцарт төвтэй Олон улсын IBO байгууллагаас ОЛОНЛОГ АКАДЕМИ сургууль IBDP хөтөлбөр хэрэгжүүлэх албан ёсны эрхээ 2022 оны 7 дугаар сард авч IB WORLD SCHOOL болсон билээ. 2023-2024 оны хичээлийн жилд IBDP хөтөлбөрт IX анги төгссөн сурагч IBDP бэлтгэл, X анги төгссөн сурагч IBDP year-1 ангид тус тус […]

Бусад Өдөрлөг Үйл явдал
Бусад Өдөрлөг Үйл явдал

ОЛОНЛОГ АКАДЕМИ СУРГУУЛИЙН ОЛОН УЛСЫН СУРГАЛТЫН ТӨВИЙН НЭЭЛТ БОЛЛОО

ОЛОНЛОГ АКАДЕМИ сургуулийн Олон Улсын Сургалтын төвийн нээлт боллоо.Швейцарт төвтэй Олон улсын IBO байгууллагаас ОЛОНЛОГ АКАДЕМИ сургууль IBDP хөтөлбөр хэрэгжүүлэх албан ёсны эрхээ 2022 оны 7 дугаар сард авч IB WORLD SCHOOL болсон билээ. 2023-2024 оны хичээлийн жилд IBDP хөтөлбөрт IX анги төгссөн сурагч IBDP бэлтгэл, X анги төгссөн сурагч IBDP year-1 ангид тус тус […]

Бусад Өдөрлөг Урлаг соёл
Бусад Өдөрлөг Урлаг соёл

ХАРШИЙН СҮЛД МОДНЫ НААДАМ

Олонлог Академи сургуулийн V-VIII ангийн сурагчид Олон улсын хүүхдийн найрамдал цогцолборт болсон “ХАРШИЙН СҮЛД МОДНЫ НААДАМ”-д оролцлоо. Сурагчид маань өвлийн өвгөн, цасан охид, найз нөхөдтэйгөө хамт шинэ жилийн цэнгүүнд оролцон нэгэн өдрийг баяр, хөөр дүүрэн өнгөрүүллээ.