Бусад Өдөрлөг Сургалт

“ГЭР-МОНГОЛ ОРШИХУЙ” ТӨСӨЛТ ХИЧЭЭЛ

“Гэр-Монгол Оршихуй” төсөлт хичээлээр “ОЛОНЛОГ АКАДЕМИ” сургуулийн багачуул маань 2023 оны 2 дугаар сарын 13,14,15-ны өдрүүдэд Монгол гэрийн үүсэл, хөгжил, бүтэц, иж бүрдлийн талаар танин мэдэхийн зэрэгцээ Монголчуудын өв соёл, зан заншил, ёс уламжлал, ахуй амьдралын хувьслын талаар суралцан өөрсдийн мэдлэг оюунаа тэллээ.