Бусад Өдөрлөг Сургалт

“ГЭР-МОНГОЛ ОРШИХУЙ” ТӨСӨЛТ ХИЧЭЭЛ

Монголчуудын оршин тогтнох үндэс нь өөрийн улсын хэл, соёлоо хадгалан үеийн үед өвлүүлэн үлдээх билээ. Бидний соёлын нэг томоохон төлөөлөл бол нүүдлийн соёлд хамгийн тохиромжтой сууц болох гэр юм. Тиймээс ОЛОНЛОГ АКАДЕМИ сургууль нь МОНГОЛ ГЭР дээр тулгуурлан шинжлэх ухааны цогц мэдлэг олгох “ГЭР-МОНГОЛ ОРШИХУЙ” төсөлт хичээлээ нийлмэл арга зүйгээр хэрэгжүүллээ.