Олонлог Академи сургуулийн 8, 9-р ангийн сурагчдын дунд зохион байгуулсан “Fall Field Day” спорт өдөрлөг эрч хүч, инээд хөөр, нөхөрсөг өрсөлдөөнөөр дүүрэн болж өнгөрлөө.Сурагчид маань цэвэр агаарт спортын 4 төрөлт тэмцээнд эрч хүчтэй оролцож анги хамт олноороо нэгдэн, нөхөрлөлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэн шинэ дурсамж бүтээлээ. https://www.youtube.com/watch?v=PwAHpSS1w0Y
Олонлог Академи сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд уламжлал болгон зохион байгуулагддаг “Fall Field Day” спорт өдөрлөг амжилттай боллоо. Энэ өдөр сурагчид спортын 4 төрөлт тэмцээнээр хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорихын зэрэгцээ багийн эв нэгдэл, харилцан дэмжлэг, хамтын ажиллагааны үнэ цэнийг бодитоор харууллаа. Намрын өнгөөр гоёсон байгальд өрсөлдөөн, хөгжөөн дэмжлэг, инээд хөөр хослон, сурагчид маань […]
“АКАДЕМИЧ СУРАГЧ-2026” Эрдэм мэдлэгийн өдрийг тохиолдуулан шилдэг сурагчдаа алдаршуулах “АКАДЕМИЧ СУРАГЧ-2026” хүндэтгэлийн ёслол, “Сургуульдаа тавтай морилно уу” арга хэмжээ боллоо. Сурлага, урлаг, спортын өндөр амжилт гаргаж, үе тэнгийнхнээ манлайлсан “Бяцхан академич”, “Академик ахиц”, “Тогтвортой амжилт”, “Тэргүүн амжилт”, “Онцгой амжилт” зэрэг шагналаар 263 сурагч шагнагдлаа. 2026-2027 оны хичээлийн жилд энэхүү нэр хүндтэй шагналын эзэд улам олноор […]
“Хиймэл оюуны эрин дэх Олонлог Академи” өдөрлөгийн хүрээнд багш, ажилтнууддаа зориулсан Их семинар зохион байгуулагдлаа.Семинарын үеэр хиймэл оюуны эрин дэх боловсролын шинэчлэл өөрчлөлт, сургуулийн цаашдын хөгжлийн бодлого, чиглэлийн талаар нээлттэй хэлэлцэж, хиймэл оюуныг сургалтад зөв зохистой, хариуцлагатай ашиглах соёл, ёс зүйн зарчимын талаар хэлэлцэв. Технологийн шинэ боломжийг боловсролын үнэт зүйлтэй хослуулж, ирээдүйн сургалтын орчноо хамтдаа бүтээх […]
2026–2027 оны хичээлийн жилд Олонлог Академи сургуулийн НЭГДҮГЭЭР ангид элссэн бяцхан сурагчдаа хүндэтгэн “Сурагч болсонд баяр хүргэе” ёслолоо хийлээ. Энэ өдөр шинэхэн сурагчдын маань сургуулийн амьдралын анхны алхам, сургууль–гэр бүл–хүүхэд гурвын хамтын аяллын эхлэл байлаа. Сурагч ах, эгч нар нь урлагийн мэндчилгээ дэвшүүлж, эрдмийн их өргөөндөө шинэ үеийн сурагчдаа халуун дотноор угтан авлаа.Үр хүүхдийнхээ боловсрол, […]
Олонлог Академи сургуулийн “Сургуульдаа тавтай морилно уу” арга хэмжээ болж, 6-р ангийн сурагчдаа хүндэтгэн угтан авлаа. Энэхүү арга хэмжээний үеэр сурагчид болон эцэг эх, асран хамгаалагчдад сургуулийн үйл ажиллагаа, сургалтын онцлог, багшлах бүрэлдэхүүн болон сурагчдын хөгжлийг дэмжих хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл хүргэлээ. Мөн VII, VIII ангийн сурагчид маань Авьяас, ур чадварыг хөгжүүлэх хөтөлбөрөөр сурч мэдсэн зүйлсээрээ […]
Olonlog Academy School successfully organized the “Orientation Day” event to welcome its IBDP students for the 2026–2027 academic year. During the event, teachers presented the unique features of each subject, learning approaches, and essential skills to be developed throughout the program, marking the beginning of a new journey in international education together. Additionally, the school […]
Олонлог Академи сургууль 10 дахь хичээлийн жилээ энэ цаг үеийн амин асуудал – хиймэл оюун хүн төрөлхтөнд тулгаж буй их сорилтыг даван туулах сэдлийг өдөөсөн “Хиймэл оюуны эрин дэх Олонлог Академи” өдөрлөгөөр эхлүүллээ. Боловсролын шинэчлэл, ирээдүйн сургалтын чиг хандлагыг бодитоор хэрэгжүүлэх хөгжлийн шинэ үеийг эхлүүлснээрээ энэ өдөрлөг бидний хувьд онцгой байлаа. Хичээлийн жилийн нээлтийн энэхүү […]
2025-2026 оны хичээлийн жилд 9 дүгээр ангиа амжилттай төгсөж, ахлах ангид дэвшиж буйтай холбогдуулан сурагчдадаа баяр хүргэлээ. Суурь боловсролоо амжилттай дүүргэж, дараагийн шатны хөтөлбөртөө дэвшин суралцах хариуцлагатай шинэ эхлэлийн өмнө зогсож буй Та нартаа сурлагын өндөр амжилт хүсье! https://www.youtube.com/watch?v=VEIpJCdgV0o&feature=youtu.be