Бусад Сургалт Үйл явдал

“ЭХ ЗОХИОЛ, СУРВАЛЖ БИЧИГТЭЙ АЖИЛЛАХ ТӨСӨЛ” АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ

Олонлог Академи сургуулийн уламжлалт “Эх зохиол, сурвалж бичигтэй ажиллах төсөл” түүх, нийгэм судлалын хичээлээр хэрэгжиж, VI–IX дүгээр ангийн сурагчид дэлхийн сонгодог зохиолуудаас уншиж судлан бүтээлч сэтгэлгээ, багаар ажиллах ур чадвараа хөгжүүллээ. Төслийн хүрээнд сурагчид эх сурвалжид тулгуурлан судалгаа хийн өөрсдийн сэтгэмжээр, орчин үеийн цахим хэрэгслүүд ашиглан видео шторк, подкаст, комик ном, цахим сонин (news letter) хэлбэрээр бүтээл хийж үе тэнгийнхэндээ танилцуулан үзэл бодол, илтгэх ур чадвараа хуваалцаж хамтран суралцах боломж олгосноороо онцлог байлаа.

         6-р анги: Шилдэг цахим комик төрөлд:

6а анги Р.Сүлд

6в анги А.Гэгээнхүслэн

6д анги Г.Сэргэлэн

6е анги А.Эрхэс

          Каhoot асуулт хариултын уралдаанд:

6б анги Б.Саруул-Оюун

6з анги М.Уянгалаг

         7-р анги: Шилдэг цахим сонин төрөлд:

7б анги Б.Номчбилгүүн

7ж анги У.Тэмүүлэн

7з анги Б.Энгүүн

         8-р анги: Монголын нууц товчоо /Шилдэг цахим комик/ төрөлд:

8д анги

        9-р анги: Алхимич зохиолын агуулгын хүрээнд зохиогдсон “Эрдэнэсийн эрэлд” уралдаанд:

Тэргүүн байранд 9г анги

Дэд байранд 9а ангиуд тус тус шалгарлаа.

Идэвх санаачилгатай оролцсон сурагчдадаа амжилт хүсье.