Хурд, хүч, хүсэл тэмүүлэл, багийн нэгдэл нэгэн талбайд цогцолсон сагсан бөмбөгийн өрсөлдөөнт өдрүүд амжилттай болж, энэ жилийн аваргууд тодорлоо.Сурагчдын хамгийн их хүсэн хүлээдэг спортын арга хэмжээний нэг болох тус тэмцээн ахлах болон дунд ангийн ангиллаар зохион байгуулагдаж, нийт 54 баг авхаалж самбаа, ур чадвар, тэсвэр хатуужлаа сорин өрсөлдлөө. 7-8-р ангийн сурагчдын маань хувьд энэ өдрүүд зөвхөн ялалт, ялагдал биш хамтдаа зүтгэхийн үнэ цэн, багаар ажиллахын хүч, шударга өрсөлдөөнийг мэдэрсэн мартагдашгүй мөчүүд байлаа.Эмэгтэй баг:I байранд Д.Цэрэннадмид багштай 8д ангиII байранд Н.Мягмарсүрэн багштай 7д ангиIII байранд Г.Энхжин багштай 7з ангиЭрэгтэй баг:I байранд Г.Энхжин багштай 8ж ангиII байранд Н.Мөнгөншагай багштай 8б ангиIII байранд Г.Энхжин багштай 7ж ангиуд тус тус шалгарлаа.Шилдэг тоглогч:8ж анги Д.Говьхүү8д анги Б.Энэрэл Шилжин явах цомын эздээр Г.Энхжин багштай 8ж анги шалгарлаа.Тэмцээндээ амжилттай оролцсон нийт багууддаа халуун баяр хүргэе.