Бусад Сургалт Урлаг соёл Үйл явдал

БҮГД НАЙРАМДАХ УЛС ТУНХАГЛАСАН ӨДӨРТ ЗОРИУЛСАН ТЕАТРЫН ЛЕКЦ ХИЧЭЭЛ БОЛЛОО

               Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан театрын уламжлалт лекц-хичээл зохион байгуулагдлаа. “Үнэн ба эрх чөлөөний эсрэгцэл, айдас ба зугталт буюу олонхын парадокс” сэдэвт лекц нь Эрроугийн теорем, философийн эргэцүүлэл, уран зохиолын дүр, жүжигчилсэн тоглолтыг нэгэн цогц болгон холбов. Эрроугийн теоремоор илэрхийлэгдэх олонхын сонголтын парадокс уран зохиол, философи, театрын хэлээр дамжин үнэн, эрх чөлөө, хүний сонголтын тухай эргэцүүлэл болон өрнөлөө. Олонхын хүсэл хэзээд нийтлэг үнэн мөн үү? Эрх чөлөөгөө хамгаалахдаа хүн юунаас айж, юунаас зугтдаг вэ? эдгээр асуултад бэлэн хариулт өгөхөөс илүүтэй, хамтдаа тунгаан бодох орон зайг нээв.