Алгоритмчлах сэтгэлгээг тэлэх, асуудлыг бүтээлчээр шийдвэрлэх, багаар хамтран ажиллах чадварыг хөгжүүлэх зорилгоор VII ангийн сурагчдын дунд Scratch програмчлал болон Canva платформ ашигласан шилдэг дижитал бүтээл шалгаруулж үзэсгэлэн гаргалаа.
Байгаль орчин, шинжлэх ухаан, Монголын түүх, өв соёл , сургуулийн амьдралыг харуулсан сонирхолтой бүтээлүүд, интерактив тоглоомууд дэлгэгдэж, VI-VII ангийн үе тэнгийнхэндээ танилцууллаа.
Сурагчид бүтээлээ боловсруулахдаа алгоритм, нөхцөлт оператор (if/else), давталт (loop), хувьсагч (variable) зэрэг программчлалын үндсэн элементүүдийг ашиглаж, дүрүүдийн хөдөлгөөн, анимац, дууны эффект болон хэрэглэгчийн оролцоонд суурилсан интерактив шийдлүүдийг хэрэгжүүлсэн юм.