Олон улсын эрчим хүч хэмнэх өдрийг тохиолдуулан Олонлог Академи сургуулийн VI–IX ангийн сурагчдад «Энерги, эрчим хүч — Мөнх оршихуй» төсөлт хичээл гурав дахь удаагаа амжилттай хэрэгжлээ.Бидний эргэн тойронд оршдог энергийн олон янз хэлбэр, тэдгээрийн хувирлыг физик, хими, биологийн шинжлэх ухаанаар дамжуулан нарны гэрлээс эхлэн амьд биеийн бодисын солилцоо, хүнсний шимт бодис, химийн болон цахилгаан энергийн тооцоолол хүртэл баримтат кинонд тулгуурлан хүргэлээ.Энерги мөнх боловч бидний ашиглаж болох нь хязгаартай тул өнөөдөр хэмнэсэн эрчим хүч бол маргаашийн баталгаа гэдгийг сурагчид маань танин мэдлээ.