Олонлог Академи сургуулийн дунд ангийн сурагчид Олон улсын Найрамдал цогцолборт “Цэвэр агаарт ангиараа” хөтөлбөрт хамрагдсанаар сургуулийн намрын спорт өдөрлөг амжилттай өндөрлөлөө.Энэхүү өдөрлөгийн үеэр сурагчид үе тэнгийн найз нөхөдтэйгөө хөгжилдөж, эвсэг уур амьсгалд хамтдаа тоглон, олс таталт, хөгжөөнт буухиа төрлийн тэмцээнүүдэд амжилттай оролцлоо
Манай бага ангийн сурагчид Олон Улсын “Найрамдал” зусланд намрын спортын өдөрлөгтөө амжилттай оролцлоо. Өдөрлөгийн үеэр 3 төрлийн спортын тэмцээн зохиогдож, хүүхдүүд маань анги хамт олноороо хурд хүч, авхаалж самбаагаа сорин тоглож, эрч хүчээр цэнэглэгдсэн өдрүүдийг өнгөрүүллээ. Энэхүү арга хэмжээ нь зөвхөн спортын уралдаан төдийгүй байгальд ойртож, анги хамт олонтойгоо дурсамж бүтээх гайхалтай боломж болсон юм.
Ахлах ангийн сурагчдын “Намрын спорт өдөрлөг” байгалийн өвөрмөц тогтоц бүхий Горхи Тэрэлжийн цогцолбор газарт амжилттай зохион байгуулагдаж, 4 төрөлт спортын тэмцээнд анги хамт олноороо нөхөрсөгөөр уралдан хурд хүч, авхаалж самбаагаа сорив. Багаар хамтрах ур чадвар, спортын ур дүйгээ хөгжүүлэн, гайхалтай дурсамжийг хамтдаа бүтээлцсэн сурагчид маань хамтын хүч ялалтыг авч ирдэг, өрсөлдөөн нөхөрлөлөөр баталгааждагийг үзүүлсэн нь […]
Энэ жилийн “British Culture Day” арга хэмжээ Академиа Театрт 3 дугаар ангийнхны дунд амжилттай зохион байгуулагдлаа. Сурагчид маань өөрсдийн сурсан мэдсэнээ англи хэл дээр урам зориг, баяр хөөр дүүрэн эцэг эх, асран хамгаалагчдадаа сонирхууллаа. This year’s “British Culture Day” event was successfully held and organized at […]
Олонлог Академи сургуулийн IBDP хөтөлбөрийн Year-1 ангийн сурагчид “Collaborative Science Project” хүрээнд 1 сарын турш багаараа хийсэн туршилт, судалгаа, шинжилгээний үр дүнгээ танилцууллаа. Энэ удаагийн хамтарсан төслөөр сурагчид байгалийн шинжлэх ухааны салбар хоорондын холбоо хамаарлыг таних, шинжлэх ухааны ёс зүйд суралцах, бодит ертөнцийн асуудлыг байгалийн шинжлэх ухааны судлаачийн арга зүйгээр хамтран илрүүлэх, хамтын ажиллагаа зэрэг […]
Олонлог Академи сургуулийн “Киногоор боловсрол олгох хөтөлбөр”-ийн хүрээнд энэ удаа “INTERSTELLAR” кинонд тулгуурлан ахлах ангийн сурагчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлэв. Шинжлэх ухааны сэдэвт киноны агуулгыг задлан шинжилж, байгалийн ухааны хуулиуд бодит амьдралд хэрхэн хэрэгждэгийг судлан, чөлөөтэй хэлэлцэж ярилцсанаараа онцлог байлаа. Энэхүү хэлэлцүүлэг нь шинжлэх ухааныг ойлгомжтой, сонирхолтойгоор таниулж, судалгаа хийх урам […]
Олонлог Академи сургуулийн VI-XII ангид уран зохиолын хичээлээр “Эх зохиол уншиж, задлан шинжлэх” төсөл хэрэгжлээ. Сурагчид анги хамт олноороо ханын сонин, биет бүтээл, сургамжит эх, номын тэмдэглэл, зурагт ном /комик/, эсээ, шүүмж бичих зэргээр үзэл бодлоо илэрхийлэх, багаар ажиллах чадвараа нэмэгдүүлэхийн сацуу бүтээлч сэтгэхүйгээ хөгжүүллээ.
Олонлог Академи сургуулийн IBDP CAS хөтөлбөрийн хүрээн дэх “CAS project 1: Young scientist” төсөл амжилттай зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд Prep, Year 1 ангийн сурагчид сонирхлоороо хими, физик, компьютер, биологи гэсэн 4 чиглэлээр баг бүрдүүлэн оролцлоо. Багууд шинжлэх ухааны түүхэн сонирхолтой нээлтүүд, баримтад тулгуурласан туршилтыг бүтээлч байдлаар үзүүлснээрээ онцлог байлаа. Үйл ажиллагааг зохион […]
Social science project: VI-XI ангийн сурагчдын сэтгэлгээг хөгжүүлэх “Эх зохиол, сурвалж бичигтэй ажиллах төсөл” хэрэгжиж дэлхийн сонгодог зохиолууд болон монголын түүхийн эх сурвалжуудыг уншиж, өөрт төрсөн мэдрэмж, сэтгэгдлээр номын тэмдэглэл, комик, оновчтой үгсийн тайлбар, подкаст, эсээ бичин үзэсгэлэн гаргалаа. IX ангийн сурагчид нобелийн шагналт зохиолч Пауло Коэльогийн “Алхимич” зохиолоор “Эрдэнэсийн эрэлд” багийн уралдааныг зохион байгуулж, […]
PHYSICAL EDUCATION PROJECT-ийн хүрээнд II-III ангийнхны дунд “TIC TAC TOE” хөгжөөнт буухиа, IV-V ангийнхны дунд “SPORT CYCLE” тэмцээнүүд амжилттай боллоо. Тус тэмцээнүүдэд II-V ангийн бүх сурагчид оролцон хурд, мэдрэмж, оюун ухаан, авхаалж самбаагаа дайчилсны зэрэгцээ багийн эв нэгдлийг эрхэмлэн нэгэндээ урам өгч, хүлээцтэй байх, хувийн хариуцлагаа ухамсарлах зэрэг чадварт суралцсанаараа онцлог байлаа.