Social science project: VI-XI ангийн сурагчдын сэтгэлгээг хөгжүүлэх “Эх зохиол, сурвалж бичигтэй ажиллах төсөл” хэрэгжиж дэлхийн сонгодог зохиолууд болон монголын түүхийн эх сурвалжуудыг уншиж, өөрт төрсөн мэдрэмж, сэтгэгдлээр номын тэмдэглэл, комик, оновчтой үгсийн тайлбар, подкаст, эсээ бичин үзэсгэлэн гаргалаа. IX ангийн сурагчид нобелийн шагналт зохиолч Пауло Коэльогийн “Алхимич” зохиолоор “Эрдэнэсийн эрэлд” багийн уралдааныг зохион байгуулж, сурагчдын мэдлэг, бүтээлч сэтгэхүй, илтгэх чадварыг сорьсон нь энэ жилийн төсөлт хичээлийг улам сонирхолтой болголоо.