Олонлог Академи сургуулийн “Киногоор боловсрол олгох хөтөлбөр”-ийн хүрээнд энэ удаа “INTERSTELLAR” кинонд тулгуурлан ахлах ангийн сурагчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлэв. Шинжлэх ухааны сэдэвт киноны агуулгыг задлан шинжилж, байгалийн ухааны хуулиуд бодит амьдралд хэрхэн хэрэгждэгийг судлан, чөлөөтэй хэлэлцэж ярилцсанаараа онцлог байлаа. Энэхүү хэлэлцүүлэг нь шинжлэх ухааныг ойлгомжтой, сонирхолтойгоор таниулж, судалгаа хийх урам зориг өгсөн арга хэмжээ болсон гэдэгт итгэлтэй байна.