Бусад Өдөрлөг Үйл явдал
Бусад Өдөрлөг Үйл явдал

“NAIRAMDAL DAY” АРГА ХЭМЖЭЭ

“NAIRAMDAL DAY” уламжлалт намрын аялал маань 2-12-р ангийн хүрээнд 4 өдөр Олон Улсын Найрамдал зусланд боллоо. Эдгээр өдрүүдэд нийт сурагчид өөрсдийн хурд хүч, авхаалж самбаагаа сорьж, энерги эрч хүчээ сэлбэн адал явдал, инээд баяслаар дүүрэн анги хамт олноороо гайхалтай дурсамжийг хамтдаа бүтээлцлээ. Хүүхэд бүр аз жаргалаар бялхах болтугай.

Бусад Өдөрлөг Үйл явдал
Бусад Өдөрлөг Үйл явдал

“БАЯР ХҮРГЭЕ” УЛАМЖЛАЛТ ЁСЛОЛ БОЛЛОО

Олонлог Академи сургуулийн 2-5 дугаар ангийн сурагчдын дунд хичээлийн шинэ жилийн баярын мэнд дэвшүүлэх “БАЯР ХҮРГЭЕ” уламжлалт ёслол боллоо. Сурагчид маань бие биедээ баяр хүргэж, амралтын сонин сайхнаа хөөрөлдөн баясал цэнгэлээр дүүрэн байлаа. Бүх сурагчдадаа хичээл номдоо шамдан суралцахыг хүсэн ерөөе.

Бусад Өдөрлөг Үйл явдал
Бусад Өдөрлөг Үйл явдал

“СУРГУУЛЬДАА ТАВТАЙ МОРИЛНО УУ” ЁСЛОЛ БОЛЛОО

Олонлог Академийн дунд, ахлах сургуулийн 2023-2024 оны хичээлийн шинэ жилийг угтах “СУРГУУЛЬДАА ТАВТАЙ МОРИЛНО УУ” ёслол боллоо. Энэ үеэр бага сургуулиа төгсөн дунд, ахлах сургуульд элссэн VI ангийн дүү нартаа хүндэтгэл үзүүлэн угтан авахын зэрэгцээ сурагч, эцэг эхчүүд сургуультайгаа танилцах өртөөчилсөн аялал хийлээ. Тус өдөр анги хамт олноороо хөөрөлдөн урлагийн авьяастнууд бусдыгаа баярлуулсан хөгжилтэй, баяр […]

Бусад Өдөрлөг Үйл явдал
Бусад Өдөрлөг Үйл явдал

“ORIENTATION DAY” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

Олонлог Академи сургуулийн IBDP хөтөлбөрийн хичээлийн шинэ жилийг угтах “Orientation day” арга хэмжээ боллоо. Тус арга хэмжээний үеэр Year 1, Year 2 ангийн сурагчид маань шинээр элссэн сурагчдад сургуулиа танилцуулан, цаашид анхаарах шаардлагатай зөвлөмжүүдийг багш, сурагчдын зүгээс хүргэлээ.

Бусад Өдөрлөг Үйл явдал
Бусад Өдөрлөг Үйл явдал

“СУРАГЧ БОЛСОНД БАЯР ХҮРГЭЕ” ЁСЛОЛ БОЛЛОО

2023-2024 оны хичээлийн жилд Олонлог Академи сургуулийн НЭГДҮГЭЭР ангид элсэн орсон сурагчдаа хүндэтгэн хүлээн авах “СУРАГЧ БОЛСОНД БАЯР ХҮРГЭЕ” ёслол боллоо. Энэ үеэр сурагч ах, эгч нар нь баяр хүргэж, авьяас, ур чадвараараа бэлэг барилаа. Эрдмийн гараагаа эхлүүлж буй бяцхан сурагчдадаа сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе.

Өдөрлөг Сургалт
Өдөрлөг Сургалт

“ЗУГААТАЙ ХЭЛ ШИНЖЛЭЛ”

Эх хэл, түүх соёлын мэдлэг чадварыг сорьсон “ЗУГААТАЙ ХЭЛ ШИНЖЛЭЛ” уралдааныг IX-XII ангийн сурагчдын дунд амжилттай зохион байгууллаа. Оролцсон сурагчид маань танин мэдэхүйн мэдлэгээ тэлэхээс гадна монгол хэл, уран зохиол, үндэсний бичиг, түүх зэрэг хичээлийн онолын болон хэрэглээний чадвараа хөгжүүлсэн олон талын ач холбогдолтой уралдаан болж өндөрлөлөө.

Өдөрлөг Урлаг соёл
Өдөрлөг Урлаг соёл

SINGIN IN THE RAIN

Our 4th graders happily performed a musical for their parents and guardians. This musical is based on the classic film “Singin’ in the Rain” by Stanley Donen and Gene Kelly, was constituted of four scenes.  4-р ангийн сурагчид маань нэрт зохиолч Стэнли Донен болон Жийн Кэлли нарын “Singin’ in the Rain”киноноос сэдэвлэн 4 үзэгдэлтэйгээр зохиомжилсон […]

Өдөрлөг Урлаг соёл
Өдөрлөг Урлаг соёл

ALICE IN OLONLOG

Our 2nd grade students performed Alice in Olonlog, a play based on Lewis Carroll’s famous novel Alice in Wonderland. Congratulations to 2nd grade students. 2-р ангийн сурагчид маань нэрт зохиолч Льюис Кэрроллын “Алиса гайхамшгийн оронд” сонгодог үлгэрээс зохиомжилсон англи хэл дээрх “Alice in Olonlog” жүжигчилсэн тоглолтоо эцэг эх, асран хамгаалагч нартаа толилууллаа.

Өдөрлөг Сургалт
Өдөрлөг Сургалт

SCIENCE PROJECT

ОЛОНЛОГ АКАДЕМИ сургуулийн жил бүр уламжлал болон зохион байгуулдаг “Энерги, Эрчим хүч-Мөнх оршихуй” төсөлт хичээл хэрэгжлээ. Бага, дунд, ахлах ангийн сурагчдад мөнх оршихуйн мөн чанар болсон энерги, эрчим хүч, нүүрсний талаар судлагдахуун тус бүрээр мэдлэг олгосны зэрэгцээ байгалийн ухааны туршилтад суурилсан хичээлүүд орсон нь энэ жилийн онцлог байлаа.