Олонлог Академи сургуулийн “International Baccalaureate Diploma Programme”-ын CAS хөтөлбөрийн нийтэд тустай үйлчилгээ үзүүлэх зорилтын хүрээнд Хан – Уул дүүргийн Биокомбинатад байрлах 4 улирлын нарийн ногооны хүлэмжид төмс хураах, улаан лооль арчлах ажлаар эхэллээ. Энэ жилийн хувьд сурагчид органик хүнсний ногоо тариалах, арчлах, ургуулах талаар олон талт туршлагуудыг хуримтлуулах зорилтыг дэвшүүлээд байна. Сурагчдадаа амжилт хүсье.