Бусад Өдөрлөг Үйл явдал

“СУРГУУЛЬДАА ТАВТАЙ МОРИЛНО УУ” ЁСЛОЛ БОЛЛОО

Олонлог Академийн дунд, ахлах сургуулийн 2023-2024 оны хичээлийн шинэ жилийг угтах “СУРГУУЛЬДАА ТАВТАЙ МОРИЛНО УУ” ёслол боллоо.

Энэ үеэр бага сургуулиа төгсөн дунд, ахлах сургуульд элссэн VI ангийн дүү нартаа хүндэтгэл үзүүлэн угтан авахын зэрэгцээ сурагч, эцэг эхчүүд сургуультайгаа танилцах өртөөчилсөн аялал хийлээ.

Тус өдөр анги хамт олноороо хөөрөлдөн урлагийн авьяастнууд бусдыгаа баярлуулсан хөгжилтэй, баяр баясалтай сайхан байлаа.

ТА БҮХЭНДЭЭ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН МЭНД ХҮРГЭЕ.