Бусад Өдөрлөг Үйл явдал

“БАЯР ХҮРГЭЕ” УЛАМЖЛАЛТ ЁСЛОЛ БОЛЛОО

Олонлог Академи сургуулийн 2-5 дугаар ангийн сурагчдын дунд хичээлийн шинэ жилийн баярын мэнд дэвшүүлэх “БАЯР ХҮРГЭЕ” уламжлалт ёслол боллоо. Сурагчид маань бие биедээ баяр хүргэж, амралтын сонин сайхнаа хөөрөлдөн баясал цэнгэлээр дүүрэн байлаа. Бүх сурагчдадаа хичээл номдоо шамдан суралцахыг хүсэн ерөөе.