Бусад Урлаг соёл Үйл явдал
Бусад Урлаг соёл Үйл явдал

COLOR COMPOSITION ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН

ОЛОНЛОГ АКАДЕМИ сургуулийн уламжлалт “Art exhibition” 4 дүгээр ангийнхны COLOR COMPOSITION зургийн үзэсгэлэнгээр үргэлжилж байна.Сурагчид маань өөрсдийн мэдрэмжийг өнгө будгаар илэрхийлэн дүрслэн урлах олон аргуудыг туршиж бүтээлээ туурвисан байна.

Бусад Өдөрлөг Үйл явдал
Бусад Өдөрлөг Үйл явдал

ТУСГААР ТОГТНОЛ МАТЕМАТИКИЙН IX УРАЛДААН БОЛЖ БАЙНА

ТУСГААР ТОГТНОЛ МАТЕМАТИКИЙН IX УРАЛДААН Олонлог Академи сургууль дээр болж байна. Боловсролын Ерөнхий газар, Олонлог сургуулиудын хамтран зохион байгуулж буй энэ удаагийн уралдаанд 15 аймаг, 7 дүүргийн математикт дуртай сурагчид болон дунд, бага ангийн математикийн багш нар бодлого бодон уралдаж байна. Үндэсний уралдаанаас шалгарсан дунд, ахлах ангийн сурагчид гурван ангиллаар 12 дугаар сарын 15, 16-нд […]

Бусад Өдөрлөг Үйл явдал
Бусад Өдөрлөг Үйл явдал

CAREER FAIR

Олонлог Академи сургуулийн ахлах ангийн сурагчдын ирээдүйн мэргэжил сонголтод зориулсан “CAREER FAIR” арга хэмжээ боллоо.Энэ үеэр анагаах ухаан, бизнесийн удирдлага, мэдээлэл холбоо, хууль эрх зүй, урлаг гоо зүй, сэтгэл судлалын салбаруудад амжилттай ажиллаж буй мэргэжилтнүүдийг урьж тухайн мэргэжлийн онцлог, эзэмших ур чадварын талаарх мэдээллийг өгч, чөлөөтэй ярилцлаа. Энэ арга хэмжээнд 10-р ангийн болон IB хөтөлбөрийн […]

Бусад Өдөрлөг Үйл явдал
Бусад Өдөрлөг Үйл явдал

HOW TO STUDY ABROAD

Олонлог Академи сургуулийн ахлах ангийн сурагчдын гадаадад амжилттай суралцахад дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн “ Ноw to study abroad” арга хэмжээ зохион байгуулагдлаа. Энэ үеэр зочин илтгэгчид Америк, Австрали, Солонгос, Канад, Франц зэрэг улсуудын их дээд сургуулиудын онцлог, элсэлтийн үйл явц, тэтгэлэгт хамрагдах боломжийн талаар мэдээлэл өгч, чөлөөт ярилцлага өрнүүллээ.Сурагчдад маань үнэтэй зөвлөгөө өгч хамтран ажилласан зочин […]

Бусад Өдөрлөг Үйл явдал
Бусад Өдөрлөг Үйл явдал

CAS ХӨТӨЛБӨР

Олонлог Академи сургуулийн “International Baccalaureate Diploma Programme”-ын CAS хөтөлбөрийн нийтэд тустай үйлчилгээ үзүүлэх зорилтын хүрээнд Хан – Уул дүүргийн Биокомбинатад байрлах 4 улирлын нарийн ногооны хүлэмжид төмс хураах, улаан лооль арчлах ажлаар эхэллээ. Энэ жилийн хувьд сурагчид органик хүнсний ногоо тариалах, арчлах, ургуулах талаар олон талт туршлагуудыг хуримтлуулах зорилтыг дэвшүүлээд байна. Сурагчдадаа амжилт хүсье.

Бусад Өдөрлөг Үйл явдал
Бусад Өдөрлөг Үйл явдал

“NAIRAMDAL DAY” АРГА ХЭМЖЭЭ

“NAIRAMDAL DAY” уламжлалт намрын аялал маань 2-12-р ангийн хүрээнд 4 өдөр Олон Улсын Найрамдал зусланд боллоо. Эдгээр өдрүүдэд нийт сурагчид өөрсдийн хурд хүч, авхаалж самбаагаа сорьж, энерги эрч хүчээ сэлбэн адал явдал, инээд баяслаар дүүрэн анги хамт олноороо гайхалтай дурсамжийг хамтдаа бүтээлцлээ. Хүүхэд бүр аз жаргалаар бялхах болтугай.

Бусад Өдөрлөг Үйл явдал
Бусад Өдөрлөг Үйл явдал

“БАЯР ХҮРГЭЕ” УЛАМЖЛАЛТ ЁСЛОЛ БОЛЛОО

Олонлог Академи сургуулийн 2-5 дугаар ангийн сурагчдын дунд хичээлийн шинэ жилийн баярын мэнд дэвшүүлэх “БАЯР ХҮРГЭЕ” уламжлалт ёслол боллоо. Сурагчид маань бие биедээ баяр хүргэж, амралтын сонин сайхнаа хөөрөлдөн баясал цэнгэлээр дүүрэн байлаа. Бүх сурагчдадаа хичээл номдоо шамдан суралцахыг хүсэн ерөөе.

Бусад Өдөрлөг Үйл явдал
Бусад Өдөрлөг Үйл явдал

“СУРГУУЛЬДАА ТАВТАЙ МОРИЛНО УУ” ЁСЛОЛ БОЛЛОО

Олонлог Академийн дунд, ахлах сургуулийн 2023-2024 оны хичээлийн шинэ жилийг угтах “СУРГУУЛЬДАА ТАВТАЙ МОРИЛНО УУ” ёслол боллоо. Энэ үеэр бага сургуулиа төгсөн дунд, ахлах сургуульд элссэн VI ангийн дүү нартаа хүндэтгэл үзүүлэн угтан авахын зэрэгцээ сурагч, эцэг эхчүүд сургуультайгаа танилцах өртөөчилсөн аялал хийлээ. Тус өдөр анги хамт олноороо хөөрөлдөн урлагийн авьяастнууд бусдыгаа баярлуулсан хөгжилтэй, баяр […]