Тэсвэр хатуужил, сахилга бат, багаар ажиллах чадварыг төлөвшүүлдэг нь спортын хамгийн үнэ цэнтэй чанар билээ. Олонлог Академи сургуулийн VII–IX ангийн сурагчид Авьяас, ур чадварыг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд аэробик, волейбол, сагсан бөмбөг, гимнастикийн төрлөөс сонгон хичээллэж, шинэ техник, ур чадварт суралцан, эзэмшсэн мэдлэг чадвараа тайлагналаа.Сурагчид зөвхөн спортын ур чадвараа хөгжүүлээд зогсохгүй өөртөө итгэх итгэл, харилцан хүндлэл, ялалт, ялагдлыг зөвөөр хүлээн авах чухал хандлагуудыг төлөвшүүлж чадлаа.