Ургах улаан нарнаасаа цог хийморийн илчийг авч, уудам хөх тэнгэрээсээ уужрал, ухаарлын ухаанаа сэлбэж, учран золгох хүн бүрдээ сэтгэлийн сайхан ерөөлөө өргөж сар шинэдээ сайхан шинэлээрэй. XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх хөхөгчин модон могой жилээ угтан Олонлог Академи сургуулийн “ТЭНГЭРИЙН БИЧИГ” дугуйлангийн сурагчид XVI-XVII зууны үеийн монголын өв соёл, үнэт дурсгалын нэг “Цогтын хадны бичээс”-ийн […]
Олонлог Академи сургуулийн 4 дүгээр ангийнхан “Би Монгол Хүн” сэдэвт хэлэлцүүлэг өрнүүллээ. Тус хэлэлцүүлгийн хүрээнд Монголын нэрт зохиолч Чойжилын Чимэд агсны “Би Монгол Хүн” шүлгийн мөр, шад бүрийн утга санааг бие биедээ тайлбарлан ярилцаж Монгол хүн болж төрснийхөө онцлог, мөн чанар, эх орон, зан заншлаа гүн гүнзгий танин мэдэрч бахархлаа. Энэхүү хэлэлцүүлгээр бага ангийн сурагчдын […]
Олонлог Академи сургуулийн 3 дугаар ангийн сурагчид “Номын Баяр”-ын хүрээнд “Муурын байшин”, “Чоно ба долоон ишиг”, “Эрх бяцхан хулгана” зэрэг үлгэрүүдийг ангиараа ХУРУУН ХҮҮХЭЛДЭЙгээр тоглож сонирхууллаа. Сурагчид маань үлгэрийн баатруудыг амилуулж, уран сэтгэмж, жүжиглэх авьяас, ярих чадвараа ахиулсан сайхан тоглолтыг үзүүллээ.
Олонлог Академи сургуулийн 2 дугаар ангийн сурагчид “Номын баяр”-аа ардын аман зохиолын төрөл болох дайралцаа үг, оньсого, ертөнцийн гурав, түргэн хэллэг, зугаа үг, бэлгэ дэмбэрлийн үгийг уран уншиж, дуулан хэлэлцэж үндэсний хувцас, зүүсгэлээр гоёж ач холбогдол өгч тэмдэглэлээ. Ардын аман зохиолын эдгээр төрлүүд нь сурагчдын маань үг хэллэгийг уран тод , яруу болгохын зэрэгцээ утгыг […]
Ном бол эрин гэгч давалгааг дамжин үеэс үед уламжлан хүргэх эрдэнийн ачаа тээсэн оюун ухааны хөлөг онгоц мөн. / Бэкон.Ф./Олонлог Академи сургуулийн бага ангийн сурагчдын уламжлалт “Номын Баяр” 5 дугаар ангийнхны АГШИН тэмцээнээр үргэлжилж байна. Уг тэмцээнд сурагчид маань унших бичиг хичээлийн хүрээнд оюун ухаанаа сорин өрсөлдөж 5к ангийн сурагч Д.Төгсбилэг, 5в ангийн сурагч З.Чингүүн […]
Олонлог Академи сургуулийн 1 дүгээр ангийнхан маань уншиж, бичиж сурсандаа урамшин уламжлалт “Номын Баяр”-аа өөрсдийн уншсан номынхоо агуулгаар бүтээл хийн үе тэнгийн найзууддаа сонирхуулан баяр хөөртэйгөөр тэмдэглэлээ.Ном унших нь бусдыг сонсох, ярих, ойлгох, сэтгэх чадварыг хөгжүүлдэг чухал ач холбогдолтой.
Олонлог Академи сургуулийн дунд болон ахлах ангийн сурагчдын шинэ жилийн баяр сюрприз дүүрэн өрнөж, мартагдашгүй дурсамжуудыг бий болголоо. Ахлах ангийн сурагчид баяраа өөрсдөө зохион байгуулсан нь улам илүү онцлог байлаа. Академиа Театр маань энэ өдрүүдэд шинэ жилийн баяр бахдал, гэрэл гялбаа, инээд хөөрөөр бялхлаа.Шинэ ондоо бултаараа аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай
Олонлог Академи сургуулийн бага ангийн сурагчдын ШИНЭ ЖИЛИЙН БАЯР-аар сурагчид маань “Зул сарын шуудан”-гаа хүлээн авч багш нарынхаа хамт баясан цэнгэлээ. Мөн авьяаслаг сурагчид маань найзууддаа мэндчилгээ дэвшүүлсний зэрэгцээ хөгжөөнт тоглоом тоглон цэнгэн бүжиж 2024 оноо баяр хөөртэй үдлээ.Сурагчид, асран хамгаалагч Та бүхэндээ Зул сарын өдрийн мэнд хүргэж Аз жаргал, Хайр, Эрүүл энхийг хүсье
12 дугаар сарын гайхамшиг эхэллээ. Олонлог Академийн 1 дүгээр ангийнхан өчигдөр Академиа Театртаа “ҮСЭГЛЭЛИЙН БАЯР”-аа тэмдэглэн уншиж, бичиж, бодож, зурж, хөгжимдөж, бүжиглэж сурснаа тайлагнаж ээж, аав, эмээ, өвөө гэр бүлийнхнээ баярлуулсан юм. Тэдний маань эрдэм номын их аян энэ эхлэл шигээ үргэлж бахдам байх болтугай.Багш нартаа болон хамтын ажиллагаагаа эрхэмлэн хүндэтгэдэг эцэг […]
“Гэрэл, Сүүдэр” 4 дүгээр ангийнхны хар зургаар ART EXHIBTION бүтээлийн үзэсгэлэн үргэлжилж байна.Хар зураг нь харандаа, нүүрс, үзэг, бэх эсвэл тусгай хэрэгсэл ашиглан зургийг дүрсэлдэг бөгөөд гэрэл, сүүдэр, өнгөний дараалал зэргийг хар, цагаан өнгийн тусламжтайгаар илэрхийлдэг. Сурагчид маань хар зураг зурснаар ажиглалт ба анхаарал төвлөрөл, гэрэл, сүүдрийн мэдрэмж, гар, […]