Олонлог Академи сургуулийн 2 дугаар ангийн сурагчид англи хэлний хичээлийн хүрээнд сонгодог үлгэр болох “Цасангоо ба Долоон одой”-г жүжигчилсэн тоглолт болгон тайзнаа амжилттай тоглолоо. Хүүхдүүд маань дүрээ англи хэлээр амьдруулж, үзэгчдэд сонирхолтой, ойлгомжтой байдлаар хүргэж чадсан нь тэдний хэлний мэдлэг, ур чадварын ахиц дэвшлийг харуулсан сайхан үйл явдал байлаа. Энэхүү тоглолт […]
ОЛОНЛОГ АКАДЕМИ сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдын дунд жил бүр уламжлал болгон зохион байгууллагддаг “Волейболын аварга шалгаруулах” тэмцээн амжилттай явагдаж, IX–XII ангийн тэмцээнээр өндөрлөлөө. Сурагчид маань спортын ёс зүйг баримтлан идэвх санаачилгатай оролцож, багийн зохион байгуулалт, хамтын ажиллагаагаа харуулсан өрсөлдөөнтэй тоглолтууд өрнөлөө.Эрэгтэй ангилалд:1-р байр – 9д анги2-р байр – 12а […]
ОЛОНЛОГ АКАДЕМИ сургуулийн софт волейболын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн V, VI ангийн сурагчдын дунд зохион байгуулагдлаа. Сурагчдын бие бялдрыг хөгжүүлэх, волейболын спортыг сурталчлах зорилготой энэ тэмцээний үеэр сурагчид биеийн тамирын хичээлээр эзэмшсэн софт волейболын үндсэн техник, ур чадвараараа өрсөлдөв. 5-р ангиудаасЭрэгтэй ангилалд:1-р байр 5г анги2-р байр 5а анги3-р байр […]
Олонлог Академи сургуулийн бага ангийн сурагчдын Аэробик гимнастикийн тэмцээн амжилттай зохион байгуулагдаж, II–V ангийн бүх сурагчид идэвхтэй оролцлоо.Энэхүү тэмцээний зорилго нь идэвхтэй хөдөлгөөнөөр сурагчдын бие бялдрын хөгжил, гоозүйн мэдрэмж болон хөдөлгөөний эвсэл сайжруулах, багаар ажиллах чадварыг хөгжүүлэхэд оршсон болно.Тэмцээний үеэр сурагчид маань дасгалын техник, хөдөлгөөний хэмнэл, орон зайн шилжилт, хувиргалтыг цэгцтэй зохион байгуулалттайгаар чанартай гүйцэтгэх […]
Олонлог Академи сургуулийн дунд ангийн сурагчид Олон улсын Найрамдал цогцолборт “Цэвэр агаарт ангиараа” хөтөлбөрт хамрагдсанаар сургуулийн намрын спорт өдөрлөг амжилттай өндөрлөлөө.Энэхүү өдөрлөгийн үеэр сурагчид үе тэнгийн найз нөхөдтэйгөө хөгжилдөж, эвсэг уур амьсгалд хамтдаа тоглон, олс таталт, хөгжөөнт буухиа төрлийн тэмцээнүүдэд амжилттай оролцлоо
Манай бага ангийн сурагчид Олон Улсын “Найрамдал” зусланд намрын спортын өдөрлөгтөө амжилттай оролцлоо. Өдөрлөгийн үеэр 3 төрлийн спортын тэмцээн зохиогдож, хүүхдүүд маань анги хамт олноороо хурд хүч, авхаалж самбаагаа сорин тоглож, эрч хүчээр цэнэглэгдсэн өдрүүдийг өнгөрүүллээ. Энэхүү арга хэмжээ нь зөвхөн спортын уралдаан төдийгүй байгальд ойртож, анги хамт олонтойгоо дурсамж бүтээх гайхалтай боломж болсон юм.
Ахлах ангийн сурагчдын “Намрын спорт өдөрлөг” байгалийн өвөрмөц тогтоц бүхий Горхи Тэрэлжийн цогцолбор газарт амжилттай зохион байгуулагдаж, 4 төрөлт спортын тэмцээнд анги хамт олноороо нөхөрсөгөөр уралдан хурд хүч, авхаалж самбаагаа сорив. Багаар хамтрах ур чадвар, спортын ур дүйгээ хөгжүүлэн, гайхалтай дурсамжийг хамтдаа бүтээлцсэн сурагчид маань хамтын хүч ялалтыг авч ирдэг, өрсөлдөөн нөхөрлөлөөр баталгааждагийг үзүүлсэн нь […]
Олонлог Академи сургуулийн VI-VIII ангийн сурагчдын бүтээлийн үзэсгэлэн гарлаа. Энэ үзэсгэлэн нь “Авьяас Ур Чадвар Хөгжүүлэх Хөтөлбөр”-ийн нэг хэсэг бөгөөд бүтээлч сэтгэлгээ, гоо зүйн мэдрэмжээ илэрхийлсэн уран бүтээлүүдээс бүрдлээ. Сурагчид 2024-2025 оны хичээлийн жилд баримал уран болон хар зураг, гурван өнгөний зохиомж, дөлгөөн холболтын байгуулалт, логоны дизайн, тойрог тэнцүү хуваах, баримал, шуумал, товгор өнгийн зохиомж, […]
Сурагчдын маань хамгийн дуртай спортын төрөл болох 5х5 сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Ахлах ангийн сурагчдын дунд зохиогдсон энэ удаагийн тэмцээнд нийт 27 багийн 207 сурагчид өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа. Шилдгийн шилдэг анги буюу Олонлог Академи сургуулийн сагсан бөмбөгийн шилжин явах цомын эзнээр О.Дөлгөөн багштай IB year 1 анги шалгарлаа.Эрэгтэй:1-р байр О.Дөлгөөн багштай Prep A […]
PHYSICAL EDUCATION PROJECT-ийн хүрээнд II-III ангийнхны дунд “TIC TAC TOE” хөгжөөнт буухиа, IV-V ангийнхны дунд “SPORT CYCLE” тэмцээнүүд амжилттай боллоо. Тус тэмцээнүүдэд II-V ангийн бүх сурагчид оролцон хурд, мэдрэмж, оюун ухаан, авхаалж самбаагаа дайчилсны зэрэгцээ багийн эв нэгдлийг эрхэмлэн нэгэндээ урам өгч, хүлээцтэй байх, хувийн хариуцлагаа ухамсарлах зэрэг чадварт суралцсанаараа онцлог байлаа.