Олонлог Академи сургуулийн 3 дугаар ангийн сурагчид маань Хүүхэлдэйн театрын жүжигчид боллоо. “Муурын байшин”, “Чоно ба долоон ишиг”, “Царцаа шоргоолж хоёр” зэрэг үлгэрүүдийг ангиараа ХУРУУН ХҮҮХЭЛДЭЙгээр тоглож сонирхууллаа. Сурагчид маань үлгэрийн баатруудыг амилуулж, тайзны урлагт суралцахын сацуу зэргэлдээ ангийн найзууддаа сөөлжлөн тоглож бусдыг хүндэтгэн хүлээцтэй сонсох, бусдаас суралцах чадварт суралцлаа. 3 дугаар ангийнхны тоглолтоор бага […]
Олонлог Академи сургуулийн 1 дүгээр ангийн сурагчид номын баяраа үлгэрийн ертөнцөөр аялж, уншсан монгол ардын үлгэрүүдээс сонгон зэргэлдээ ангийн хүүхдүүддээ уран тод ярьж тэмдэглэлээ.Найз нарынхаа үлгэрийг сонссон бяцхан жаалууд эргээд найзууддаа зориулж гадаадын үлгэрүүдээс ярьж өгснөөрөө “Үлгэрийн цаг” маань сонирхолтойн зэрэгцээ үр өгөөжтэй сайхан арга хэмжээ боллоо
Олонлог Академийн бага сургуулийн сурагчдын “Номын баяр” 4 дүгээр ангийнхны “Би Монгол Хүн” сэдэвт хэлэлцүүлгээр эхэллээ.Энэ хэлэлцүүлгийн хүрээнд Монголын нэрт зохиолч Чойжилын Чимэд агсны “Би Монгол Хүн” шүлгийн мөр, шад бүрийн утга санааг бие биедээ тайлбарлан ярилцаж Монгол хүн болж төрснийхөө онцлог, мөн чанар, эх орон, зан заншлаа гүн гүнзгий танин мэдэрч бахархлаа.Түүнчлэн хэлэлцүүлэгт зориулж […]
Дээлтэй Монгол түмний минь дээдийн дээд баяр болсон сар шинийн энэ өдөр “Олонлог Академи” сургуулийн хүүхэд багачууд, багш нар үндэснийхээ их өв соёл болсон дээл хувцас, малгай бүсээрээ гоёж, өв соёлоороо бахархаж, үгийн сайнаар биесээ ерөөн XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилээ баяр хөөрөөр дүүрэн эхлүүллээ.“Дээлтэй Монгол” өдөрлөгт ач холбогдол өгч үр хүүхдийнхээ […]
Эрдмийн гэрэл гэгээ айл бүрд түгэн, шинжлэх судлахын ухааныг өргөө бүрийн хойморт залж, юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэлчлэн бүтэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилдээ “Олонлог Академи” сургуулийн сурагчид, сурган хүмүүжүүлэгч багш нар, ажилтнууд, эцэг эх, асран хамгаалагч та бүхэн минь сар шинэдээ сайхан шинэлээрэй. Сар шинийн […]
12 дугаар сарын 15, 16-ний өдрүүдэд Олонлог Академи сургууль дээр зохион байгуулагдаж, өнөөдөр шагнал гардуулах ёслол боллоо. Олон улсын хэмжээнд зохион байгуулагддаг уг уралдаанд Монгол , ОХУ Казакстан улсын 140 шилдэг сурагчид оролцож, 42 багц медалийн төлөө оюун ухаанаа сорин өрсөлдлөө.Олонлог сургуулиудыг үүсгэн байгуулагч, математикийн ухааны доктор Б.Баясгалангийн санаачилгаар анх 2011 онд зохион байгуулагдаж байсан […]
Энэ уралдаанд 140 оролцогч өөрсдийн сэтгэлгээ, мэдлэгийг сорин 2 өдөр өрсөлдсөнөөс нийт 42 сурагч шагналт байруудад шалгарлаа. “ТУСГААР ТОГТНОЛ” МАТЕМАТИКИЙН ОЛОН УЛСЫН V УРАЛДААН-ны шагнал гардуулах ёслол Олонлог Академи сургууль дээр 2023 оны 12 дугаар сарын 17-нд 15 цагт болно.