Бусад Сургалт Үйл явдал

ЭНГИЙН, ОЙЛГОМЖТОЙ ЗҮЙ ТОГТЛУУДЫГ ОЛЖ ХАРЖ СУРВАЛ МАТЕМАТИК ӨӨРӨӨ ХЭЦҮҮ БИШ

              Дэлхийн математикчдын баяр буюу 3.14-Пи тооны өдрийг тохиолдуулан Олонлог сургуулиудын үүсгэн байгуулагч, математикийн ухааны доктор Б.Баясгалан багш “МАТЕМАТИКИЙН ГОО САЙХАН” сэдвээр ахлах ангийн сурагчдад лекц уншлаа. Сурагчдад математикийн хичээлийг өөр өнцгөөр харах, математик бол зөвхөн тоо бодох, томьёо цээжлэх биш, харин логик, бүтцийг ухааран ойлгох гоо сайхны нийлэмж юм гэдгийг ойлгомжтой тайлбарласан сонирхолтой хичээл байлаа. Математикийн баталгааны цаана энгийн, ойлгомжтой зүй тогтлууд байдгийг олж харж сурвал математик өөрөө хэцүү биш гэдгийг математикчдын бахархал болсон Кронекер, Гёделийн гүйцэд бус байдлын тухай теорем, Кавальерийн зарчим зэрэгт үндэслэн  тайлбарласан нь сурагчдад сонин байв.