Олонлог Академи сургуулийн 4 дүгээр ангийнхан “Би Монгол Хүн” сэдэвт хэлэлцүүлэг өрнүүллээ. Тус хэлэлцүүлгийн хүрээнд Монголын нэрт зохиолч Чойжилын Чимэд агсны “Би Монгол Хүн” шүлгийн мөр, шад бүрийн утга санааг бие биедээ тайлбарлан ярилцаж Монгол хүн болж төрснийхөө онцлог, мөн чанар, эх орон, зан заншлаа гүн гүнзгий танин мэдэрч бахархлаа. Энэхүү хэлэлцүүлгээр бага ангийн сурагчдын “Номын Баяр” өндөрлөж байна.