Хайлж урсмаар, хайрлан уярмаар хүмүүс байдаг. Энэ бол “Академиа” багт наадмаараа 5-р ангийн сурагчдын тоглосон “Frozen” жүжгийн гол дүрийн хэлсэн үг. Өөрөө хайлан урсах байсан ч хамаагүй бусдын төлөө өөрийгөө золиослоход бэлэн тийм агуу сэтгэл байдгийг ухаарч, жинхэнэ нөхөрлөл, эгч дүүсийн нандин холбоог мэдэрлээ.Day 1: 2023.12.13Frozen, 5th Graders
“ТУСГААР ТОГТНОЛ” МАТЕМАТИКИЙН ОЛОН УЛСЫН V УРАЛДААН-ны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Олон улсын түвшинд зохион байгуулагддаг, уламжлалт уг уралдаанд Монгол Улсын 111, ОХУ-ын 11, Казакстан Улсын 18 нийтдээ 140 шилдэг оролцогч уралдаж байна. ОХУ-аас Эрхүүгийн Улсын Их Сургуулийн харьяа Математикийн лицей, Казакстанаас Алмата хотын Физик, математикийн сургуулийн багууд болон монгол сурагчид маань оюун ухаанаа […]
Нөхөрлөл, хайр, өршөөл, энэрэл хамгаас чухал. Юмс харагдаж байгаа шигээ байдаггүй гэдгийг ухааруулсан “Малефисент” жүжгээр 8-9 ангийн сурагчид “Академиа” багт наадамдаа оролцлоо. Day 3: Maleficent , 8-9th Graders
“Академиа” багт наадмаараа 7-р ангийнхан Хогвартсын ид шидтэнгүүд боллоо.Day 2: Harry Potter, 7th Graders
12 дугаар сар бол ид шидийг ойртуулж, баяр хөөрөөр догдлуулдаг гайхамшигтай мөч билээ. Тэр сайхан мэдрэмж, дурсамжийг бүтээхээр манай сургууль “Академиа” багт наадмаа зохион байгуулж байна. Багт наадмын салхийг ахлах ангийн сурагчид хагалж, чөлөөт сонголтоор жүжигчилсэн тоглолтоо сонирхууллаа.
Тусгаар Тогтнол Олон Улсын Математикийн 5-р Уралдааны бодолтууд 12-р сарын 15-нд 11:00 цагаас, 12-р сарын 16-нд 9:00 цагаас эхэлнэ.Үндэсний ангиллаас шалгарсан оролцогч 2023 оны 12-р сарын 15-нд 8:30 цагт хүрэлцэн ирж бүртгүүлснээр оролцох эрх нээгдэхийг анхаарна уу.
We hereby present you the information, in stages, about various community service activities organized as part of our CAS project of the International Baccalaureate Diploma Programme of Olonlog Academy school. Every week, students engage in providing support and assistance to the maintenance and conservation of the “National Park”. Through these voluntary activities, students are cultivating […]
ОЛОНЛОГ АКАДЕМИ сургуулийн уламжлалт “Art exhibition” 4 дүгээр ангийнхны COLOR COMPOSITION зургийн үзэсгэлэнгээр үргэлжилж байна.Сурагчид маань өөрсдийн мэдрэмжийг өнгө будгаар илэрхийлэн дүрслэн урлах олон аргуудыг туршиж бүтээлээ туурвисан байна.
“Олонлог Академи” сургуулийн дунд ахлах ангийн сурагчдын дунд түүх, нийгэм судлалын хичээлээр уламжлал болгон зохион байгуулдаг “Эх зохиол, сурвалж бичигтэй ажиллах төсөл” амжилттай хэрэгжлээ. Төслийн хүрээнд сурагчид дэлхийн сонгодог зохиолуудыг уншиж, өөрт төрсөн сэтгэгдлээр номын тэмдэглэл, комик, оновчтой үгсийн тайлбар, эсээ бичин үзэсгэлэн гаргасан бол X-XI ангийн сурагчдын дунд “Монголын нууц товчоог хэн сайн […]