12 дугаар сарын гайхамшиг эхэллээ. Олонлог Академийн 1 дүгээр ангийнхан өчигдөр Академиа Театртаа “ҮСЭГЛЭЛИЙН БАЯР”-аа тэмдэглэн уншиж, бичиж, бодож, зурж, хөгжимдөж, бүжиглэж сурснаа тайлагнаж ээж, аав, эмээ, өвөө гэр бүлийнхнээ баярлуулсан юм. Тэдний маань эрдэм номын их аян энэ эхлэл шигээ үргэлж бахдам байх болтугай.Багш нартаа болон хамтын ажиллагаагаа эрхэмлэн хүндэтгэдэг эцэг эх, асран хамгаалагчдадаа баяр хүргэн талархал илэрхийлье.