
PHYSICAL EDUCATION PROJECT-ийн хүрээнд II-III ангийнхны дунд “TIC TAC TOE” хөгжөөнт буухиа, IV-V ангийнхны дунд “SPORT CYCLE” тэмцээнүүд амжилттай боллоо. Тус тэмцээнүүдэд II-V ангийн бүх сурагчид оролцон хурд, мэдрэмж, оюун ухаан, авхаалж самбаагаа дайчилсны зэрэгцээ багийн эв нэгдлийг эрхэмлэн нэгэндээ урам өгч, хүлээцтэй байх, хувийн хариуцлагаа ухамсарлах зэрэг чадварт суралцсанаараа онцлог байлаа.