Олонлог Академийн дунд, ахлах сургуулийн 2022-2023 оны ACADEMY SPORTS DAY намрын спартакиад 09 сарын 19,20 өдрүүдэд амжилттай зохиогдож дүнгээ гаргалаа. Энэ жилийн сурагчдын сорил тэмцээн нь ойрын зайн гүйлт, дундын зайн гүйлт, буухиа гүйлт, өртөөчилсөн буухиа, кросс фитийн дасгалууд, олс таталт зэрэг төрлүүдээр хурд хүч, авхаалж самбаагаа сорин оролцлоо.

Дунд ангийн төрөлд:
I байр – Б.Мөнхсүрэн багштай 8а анги
II байр – Б.Мөнхсүрэн багштай 8б анги
III байр – Б.Мөнхсүрэн багштай 8в анги

Ахлах ангийн төрөлд:
I байр – О.Дөлгөөн багштай 12а анги
II байр – Б.Пүрэвсүрэн багштай IB 11а анги
III байр – Н.Мөнгөншагай багштай 9б ангиуд тус тус шалгарлаа.

Нийт оролцсон тамирчин сурагчид, хөгжөөн дэмжигч нартаа талархал илэрхийлье.