Өдөрлөг Спорт Үйл явдал

“SKILLS CHALLENGE” ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЛОО

Олонлог Академи сургуулийн спортын өдрүүдийн хүрээнд зохиогдсон сагсан бөмбөгийн ур чадварын “Skills challenge” тэмцээн амжилттай боллоо. Тус тэмцээн 2 үе шаттайгаар болж эхний шат анги дундаа шилдгээ тодруулж, 2-р шат нь дунд, ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулагдлаа.
Нийт 74 сурагч оролцсоноос дунд ангийн төрөлд 8г ангийн сурагч О.ЭНХМЭНД, ахлах ангийн төрөлд 10б ангийн сурагч Б.БИЛГҮҮН нар шалгарч цомын эзэд боллоо. Нийт оролцсон сурагч нартаа цаашдын олон олон уралдаан тэмцээнд нь амжилт хүсье.

#Sportsday
#Skillschallenge
#OlonlogAcademy