ТОП 20 сургуулийн нэгээр Олонлог Академи сургууль шалгарлаа

E Ерөнхий боловсролын сургалтын чанар, үр дүнг тодорхойлох 2019 оны Боловсролын чанарын үнэлгээнд тэргүүлэх амжилт үзүүлсэн ТОП 20 сургуулийг Монголын багш нарын 53 дахь өдрийг тохиолдуулан Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын сайд Ё.Баатарбилэг өнөөдөр зарлалаа.

ТОП 20 сургуулийн нэгээр Олонлог Академи сургууль шалгарсан нь манай сургуулийн баг, хамт олон, сурагчид, тэдний гэр бүлийн хамтын амжилт юм.
Багш нарын баярын мэнд хүргэе.