“Бага Сорил" олимпиадын ТЭРГҮҮН байр

O Олонлог Академи сургуулийн 8а ангийн сурагч Д.Цолмон МУИС-ийн Физик-Инженерчлэлийн сургуулиас зохион байгуулдаг “Бага Сорил” олимпиадад амжилттай оролцож ТЭРГҮҮН байр эзлэн ОУ-ын олимпиадад оролцох эрхээ гардан авсанд баяр хүргэе. Энэ нь Монгол Улсын Гавьяат багш Ц.Хандын нэрэмжит, ОУ-д оролцох эрх олгодог улсын чанартай томоохон олимпиад бөгөөд энэ удаа хот, хөдөөгийн 800 гаруй сурагчид оролцсон байна.