Сурагчдын ирээдүйн мэргэжил сонголтыг дэмжих зорилготой “Career Fair” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж, IBDP хөтөлбөрийн Prep ангийн сурагчид оролцлоо. Энэхүү арга хэмжээнд салбартаа амжилттай ажиллаж буй мэргэжилтнүүдийг урин, мэргэжлийн онцлог, ажил үүрэг, цаашдын хөгжлийн боломжийн талаар сонирхолтой илтгэл тавьж, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлсэн нь сурагчдад ирээдүйгээ төлөвлөхөд ач холбогдолтой арга хэмжээ боллоо. Сурагчдад маань туршлагаа хуваалцаж, […]
VI ангийн сурагчдын дунд эрүүл хооллолт, зөв дадал хэвшүүлэх зорилгын хүрээнд уламжлалт “Өглөөний ундыг өөртөө” аян амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Өглөөний цайг тогтмол ууж хэвших нь: Хоол тэжээлийн тэнцвэрийг хангах Жингийн зохистой байдлыг дэмжих Метаболизмыг идэвхжүүлэх Оюуны чадварыг нэмэгдүүлэх Цусан дахь сахрын зохицуулалтыг сайжруулах зэрэг олон талын ашигтай нөлөөтэй болохыг судалгаагаар тогтоосон байна. Та бүхэн өглөөний […]
Олонлог Академи сургуулийн дунд ангийн сурагчид Олон улсын Найрамдал цогцолборт “Цэвэр агаарт ангиараа” хөтөлбөрт хамрагдсанаар сургуулийн намрын спорт өдөрлөг амжилттай өндөрлөлөө.Энэхүү өдөрлөгийн үеэр сурагчид үе тэнгийн найз нөхөдтэйгөө хөгжилдөж, эвсэг уур амьсгалд хамтдаа тоглон, олс таталт, хөгжөөнт буухиа төрлийн тэмцээнүүдэд амжилттай оролцлоо
Манай бага ангийн сурагчид Олон Улсын “Найрамдал” зусланд намрын спортын өдөрлөгтөө амжилттай оролцлоо. Өдөрлөгийн үеэр 3 төрлийн спортын тэмцээн зохиогдож, хүүхдүүд маань анги хамт олноороо хурд хүч, авхаалж самбаагаа сорин тоглож, эрч хүчээр цэнэглэгдсэн өдрүүдийг өнгөрүүллээ. Энэхүү арга хэмжээ нь зөвхөн спортын уралдаан төдийгүй байгальд ойртож, анги хамт олонтойгоо дурсамж бүтээх гайхалтай боломж болсон юм.
Ахлах ангийн сурагчдын “Намрын спорт өдөрлөг” байгалийн өвөрмөц тогтоц бүхий Горхи Тэрэлжийн цогцолбор газарт амжилттай зохион байгуулагдаж, 4 төрөлт спортын тэмцээнд анги хамт олноороо нөхөрсөгөөр уралдан хурд хүч, авхаалж самбаагаа сорив. Багаар хамтрах ур чадвар, спортын ур дүйгээ хөгжүүлэн, гайхалтай дурсамжийг хамтдаа бүтээлцсэн сурагчид маань хамтын хүч ялалтыг авч ирдэг, өрсөлдөөн нөхөрлөлөөр баталгааждагийг үзүүлсэн нь […]
Олонлог Академи сургуулийн ахлах ангийн сурагчдад “Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” сургалтыг БЗД-ийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч ахлах дэслэгч Г.Мөнх-Эрдэнэ, дэслэгч С.Баттулга нар хийж, зөвлөгөө өглөө. Сургалтаар хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, залилах гэмт хэрэг, цахим орчинд болон олон нийтийн орчинд харилцах харилцаа хандлага, түүний эрсдэлийн тухай, мөн хуулийн нэмэлт […]
9-р сарын 1 бол Эрдэм мэдлэгийн өдөр.Эрдэм мэдлэгийн аялалаа эхлүүлж буй энэ өдөр 2024-2025 оны хичээлийн жилийн “Академик ахиц”, “Тэргүүний амжилт,” “Тогтвортой амжилт”, “Онцгой амжилт” шагналтнаа алдаршуулдаг “АКАДЕМИЧ СУРАГЧ-2025” ёслол амжилттай зохион байгуулагдлаа. Амжилт гаргасан 203 сурагчдаа баяр хүргэхийн зэрэгцээ дараагийн ёслол маань илүү олон сурагчаар хүрээгээ тэлнэ гэдэгт итгэж байна. Мэдлэгийн үрийг тарьж, ирээдүйн жимсийг […]
2025-2026 оны хичээлийн жилд Олонлог Академи сургуулийн НЭГДҮГЭЭР ангид элссэн бяцхан сурагчдаа хүндэтгэн халуун дотноор хүлээн авч “СУРАГЧ БОЛСОНД БАЯР ХҮРГЭЕ” ёслолоо хийлээ.Энэ өдөр бид зөвхөн шинэ сурагчдаа угтан авч буй төдийгүй сургууль, гэр бүл, хүүхэд гурвын хамтын зорилгын эхлэлийг тэмдэглэлээ. Ах, эгч нар нь урам зориг дүүрэн урлагийн бэлгээ өргөн, эрдмийн хамт олондоо нэгэн […]
Уламжлал ёсоор Дунд сургуульдаа элсэн орсон 6-р ангийн сурагчдаа хүндэтгэн угтах “Сургуульдаа тавтай морил” ёслол боллоо.Энэ үеэр сурагчид, эцэг эх, асран хамгаалагчдад зориулан багш нараа танилцуулан мэдээ мэдээлэл хүргэхийн зэрэгцээ Авьяас ур чадварыг хөгжүүлэх хөтөлбөрийн клубуудын сурагчид, дүү нартаа баяр хүргэлээ. Түүнчлэн Олонлог Академи сургуулийн уламжлалт “Академич сурагч – 2025” ёслол болж сурлага, урлаг, спортын […]
International School of Olonlog Academy held a welcoming ceremony for the students who enrolled in the IB Diploma Programme for the academic year of 2025-2026. During this event, our professional teachers introduced the characteristics of their subjects and the key skills to be acquired by the students in detail. On the other hand, we honored […]