Жил бүрийн 11 дүгээр сард Олонлог Академи сургуулийн нэгдүгээр ангийн сурагчид Үсэглэлийн баяраа тэмдэглэн бидний бахархал, урам зоригийг бадраадаг билээ. Энэ уламжлалаа хадгалан 11 дүгээр сарын 12-нд хамгийн бяцхан шавь нар маань уншиж, бичиж, бодож, дуулж, хөгжимдөж сурснаа аав, ээж, ах эгч, эмээ өвөө, ачит багш, найзууддаа тайлагналаа.Уншиж, бичиж сурах амаргүй давааг даван амьдралын шинэ […]
Олонлог Академи сургуулийн хамт олон нь 10 сарын 30-ны өдөр сурагч, эцэг эх, асран хамгаалагчдын хамтаар Олон Улсын Bravo Circus үзэж сонирхлоо.”Циркийн урлагт ур ухаан, тэсвэр хатуужил, гоо сайхан бүгд байдаг билээ. Үзэгчид нь хүртэл өөрийн тааваар дуртай үзүүлбэрээ дэмжиж, хөгжиж, баясаж чаддагаараа эрх чөлөөтэй, ардчилсан урлаг юм. Бид намар өндөр эрчимтэйгээр хичээллэн алжаасан оюунаа […]
Олонлог Академийн дунд, ахлах сургуулийн “Nairamdal day” намрын аялал боллоо. Сурагчид маань нэг өдрийг үе тэнгийн найз нөхөдтэйгөө хөгжилдөн, хамт олонч сэтгэлгээ, багаар ажиллах чадварыг хөгжүүлэх хөгжөөнт тоглоомуудыг тоглож, бүжиж цэнгэн өнгөрүүллээ. Сурагчдын зургийн цомгоос:
Олонлог Академийн бага сургуулийн сурагчид маань намрын аялалаараа “Nairamdal day” хөтөлбөрийн хүрээнд Олон Улсын Найрамдал цогцолборт анги хамт олноороо цэвэр агаарт явган аялал хийн, хөгжөөнт тоглоом тоглож, диско бүжиг бүжицгээн сурагч насны сайхан дурсамж бүтээлээ.
Олонлог Академи сургуулийн VI-XII ангийн сурагчдын байгалийн ухааны хичээлүүдийн хүрээнд бүтээлч сэтгэлгээ, зохион бүтээх чадвараа ашиглан хийсэн бүтээлүүдээр үзэсгэлэн гаргалаа. Энэ удаа биологи, газарзүйн хичээлийн бүтээлүүдийг танилцуулж байна. БИОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙН ХҮРЭЭНД: Амьтны биеийн анатомийн бүтцийн онолын мэдлэгээ ашиглан мэдрэлийн, хоол боловсруулах, амьсгалын, ялгаруулах эрхтэн тогтолцоонд оролцдог эрхтнүүдийг, мэдрэхүйн эрхтэн тогтолцоо сэдвийн хүрээнд хараа болон сонсголын […]
Our 2nd graders had successfully performed their first ever themed play Alice in Olonlog Land aka Alice in Wonderland in English as part of their alphabet celebration. We would like to congratulate all the students for their amazing performance and we would also like to thank the parents for their valuable support with […]
Олонлог Академи сургуулийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа. Тэмцээнд 48 багийн 330 гаруй сурагчид өнгөрсөн амралтын өдрүүдэд өрсөлдөж, дэмжигчид дүүрэн сайхан боллоо. Багийн нийлбэр дүнгээр дунд ангийн төрөлд 8д анги, ахлах ангийн төрөлд 12а ангиуд тус тус шалгарч шилжин явах цомын эзэд болцгоолоо. Дунд ангийн төрөлд (6-8-р анги) Эрэгтэй : I байр-8д анги […]
Олонлог Академи сургуулийн XI ангийн сурагчид “ART EXHIBITION” үзэсгэлэнд “ҮЛГЭРИЙН ХОТХОН” /FAIRY HOUSE/, “ГУДАМЖНЫ УРЛАГ” /STREET ART/ бүтээлээр оролцлоо. Хуванцар материалаар байшингийн хэлбэр, бүтэц үүсгэн экстерьер болон ландшафт дизайны шийдлийг тусган бүтээл хийхийн зэрэгцээ шохойн будаг ашиглан гэрэл, сүүдэр, үсэг бичээс, орон зайг дүрслэх арга ажиллагаанд суралцан өөрийн чөлөөт сэтгэлгээ, мэдрэмжээр уриа, уриалга бүхий зохиомжоо […]
Олонлог Академи сургуулийн 3-5-р ангийн сурагчдын “Хөгжимт хэмнэл” өдөрлөг боллоо. Энэхүү өдөрлөг нь сурагчдын хөдөлгөөний эвслийг сайжруулах, гар болон сарвууны мэдрэмжийг нэмэгдүүлэх, хөгжмийн сонсголыг хөгжүүлэх, хурд хүч, хугацааг мэдэрч хянаж сурах, авхаалж самбаа, сэтгэхүйн хурдыг нэмэгдүүлэх, баг хамт олноор ажиллах, өөрийн үүргийг ухамсарлах зэрэг чадваруудыг эзэмшүүлэх зорилготой байлаа. Өдөрлөгт ангиуд дараах зохиолуудыг хөгжимдлөө. 3-р ангиуд […]
Олонлог Академи сургуулийн Академиа урлагийн наадам энэ жил бага ангийн сурагчдын дунд Solo dance хэлбэрээр зохион байгуулагдаж, оролцох хүүхдийн тоо хязгааргүйгээр 2 үе шаттай боллоо. 2-5 дугаар ангийн сурагчид оролцсон уг тэмцээний I шатанд нийт 187 сурагч буюу видео бичлэг (94 сурагч) болон танхим (93 сурагч)-аар оролцсоноос II шатанд 47 сурагч шалгарч Олонлог Академи сургуулийн […]