“ГЭР-МОНГОЛ ОРШИХУЙ ” төсөлт хичээл: Дунд ангийн сурагчид маань орчин үеийн Virtual Reality технологи ашиглан монгол гэрийн бүтэц, бүрдэл хэсэг, тавилга, доторх зохион байгуулалтыг бодит мэт дүрслэлээр харж өв соёлоосоо суралцахын сацуу программ хангамжийн талаарх мэдлэгээ тэллээ.
Монгол түмний уламжлалт баяр “Цагаан сар”-ыг угтан хэрэгжүүлсэн “ГЭР-МОНГОЛ ОРШИХУЙ” төсөлт хичээлүүдийн үеэр бага сургуулийн сурагчид маань өөрсдийн сурсан мэдсэн дээрээ тулгуурлан гарын доорх материалаар бүтээл урлан, үе тэнгийн найз нартаа тайлагнан үзэсгэлэн гаргалаа.Тухайлбал: 1 дүгээр ангийнхан “Ger little book”, уяа оосор томж сүлжиж, 2 дугаар ангиуд монгол гэрийн яс мод, тавилга болон хээ угалзаар […]
Монголчуудын оршин тогтнох үндэс нь өөрийн улсын хэл, соёлоо хадгалан үеийн үед өвлүүлэн үлдээх билээ. Бидний соёлын нэг томоохон төлөөлөл бол нүүдлийн соёлд хамгийн тохиромжтой сууц болох гэр юм. Тиймээс ОЛОНЛОГ АКАДЕМИ сургууль нь МОНГОЛ ГЭР дээр тулгуурлан шинжлэх ухааны цогц мэдлэг олгох “ГЭР-МОНГОЛ ОРШИХУЙ” төсөлт хичээлээ нийлмэл арга зүйгээр хэрэгжүүллээ.
“Гэр-Монгол Оршихуй” төсөлт хичээлээр “ОЛОНЛОГ АКАДЕМИ” сургуулийн багачуул маань 2023 оны 2 дугаар сарын 13,14,15-ны өдрүүдэд Монгол гэрийн үүсэл, хөгжил, бүтэц, иж бүрдлийн талаар танин мэдэхийн зэрэгцээ Монголчуудын өв соёл, зан заншил, ёс уламжлал, ахуй амьдралын хувьслын талаар суралцан өөрсдийн мэдлэг оюунаа тэллээ.
ОЛОНЛОГ АКАДЕМИ сургуулийн уламжлал болгон зохион байгуулагддаг “ГЭР-МОНГОЛ ОРШИХУЙ” төсөлт хичээл “Музейн хичээл”-ээр эхэллээ. VIII, IX ангийн сурагчид Монголын Үндэсний музейн нэн эртний Монгол орноос Ардчилсан Монгол улс хүртэлх үзмэрийг үзэж сонирхон, ялангуяа XIII зууны үеийн нүүдэлчдийн амьдардаг сууц болох Монгол гэрийн бүтцийг харуулсан сонирхолтой баримт, эд өлгийн зүйлстэй танилцсан нь онцлог байлаа.
Олонлог Академи сургуулийн ахлах ангийн сурагчдын ирээдүйн мэргэжил сонголтод зориулсан “CAREER FAIR” арга хэмжээ боллоо. Энэ үеэр анагаах ухаан, мэдээлэл холбоо, бизнес, эдийн засаг, хууль эрх зүй, барилга, урлаг гоо зүй, сэтгэл судлалын салбаруудад амжилттай ажиллаж буй мэргэжилтнүүдийг урьж тухайн мэргэжлийн онцлог, эзэмших ёстой ур чадварын талаар мэдээллүүдийг өгч, чөлөөт ярилцлага өрнүүллээ.
Олонлог Академийн бага сургуулийн сурагчид маань намрын аялалаараа “Nairamdal day” хөтөлбөрийн хүрээнд Олон Улсын Найрамдал цогцолборт анги хамт олноороо цэвэр агаарт явган аялал хийн, хөгжөөнт тоглоом тоглож, диско бүжиг бүжицгээн сурагч насны сайхан дурсамж бүтээлээ.
Олонлог Академийн дунд, ахлах сургуулийн 2022-2023 оны ACADEMY SPORTS DAY намрын спартакиад 09 сарын 19,20 өдрүүдэд амжилттай зохиогдож дүнгээ гаргалаа. Энэ жилийн сурагчдын сорил тэмцээн нь ойрын зайн гүйлт, дундын зайн гүйлт, буухиа гүйлт, өртөөчилсөн буухиа, кросс фитийн дасгалууд, олс таталт зэрэг төрлүүдээр хурд хүч, авхаалж самбаагаа сорин оролцлоо. Дунд ангийн төрөлд: I байр – […]
Олонлог Академийн дунд, ахлах сургуулийн “Nairamdal day” намрын аялал боллоо. Сурагчид маань нэг өдрийг үе тэнгийн найз нөхөдтэйгөө хөгжилдөн, хамт олонч сэтгэлгээ, багаар ажиллах чадварыг хөгжүүлэх хөгжөөнт тоглоомуудыг тоглож, бүжиж цэнгэн өнгөрүүллээ. Сурагчдын зургийн цомгоос:
Олонлог Академи сургуулийн VI-XII ангийн сурагчдын байгалийн ухааны хичээлүүдийн хүрээнд бүтээлч сэтгэлгээ, зохион бүтээх чадвараа ашиглан хийсэн бүтээлүүдээр үзэсгэлэн гаргалаа. Энэ удаа биологи, газарзүйн хичээлийн бүтээлүүдийг танилцуулж байна. БИОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙН ХҮРЭЭНД: Амьтны биеийн анатомийн бүтцийн онолын мэдлэгээ ашиглан мэдрэлийн, хоол боловсруулах, амьсгалын, ялгаруулах эрхтэн тогтолцоонд оролцдог эрхтнүүдийг, мэдрэхүйн эрхтэн тогтолцоо сэдвийн хүрээнд хараа болон сонсголын […]