Бусад Сургалт Үйл явдал
Бусад Сургалт Үйл явдал

ТӨГСӨГЧДӨДӨӨ БАЯР ХҮРГЭЖ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Олонлог Академи сургууль 7 дахь үеийн төгсөгчдөдөө халуун баяр хүргэж хүндэтгэл үзүүллээ. Эх орныхоо ирээдүйг түүчээлэх эрхэм шавь нараа амьдралын их аянд үдэх энэ өдөр хөөр баяр, хөнгөн гунигтай дурсамжит мөч байлаа. Та бүхэндээ бэрхшээл бүрийг амжилтад хүрэх шинэ боломж хэмээн угтан амьдралынхаа гялалзсан тод шигтгээ нь байж, зам мөр нь дэлхийг тойрох аялал мэт […]

Бусад Үйл явдал
Бусад Үйл явдал

V АНГИЙНХАН БАГА СУРГУУЛИА АМЖИЛТТАЙ ТӨГСЛӨӨ

     ОЛОНЛОГ АКАДЕМИ сургуулийн 5 дугаар ангийн сурагчид “GRADUATION PERFORMANCE” буюу эрдмийн баяраа инээд хөөр, баяр баяслаар дүүрэн тэмдэглэлээ. Дунд ангид элсэн орж буй сурагчдадаа амжилт хүсэхийн зэрэгцээ эрдмийн далайд чиглүүлсэн багш нар болон эцэг эх, асран хамгаалагчдадаа талархал илэрхийлье.

Бусад Үйл явдал
Бусад Үйл явдал

CAS SERVICE

IBDP хөтөлбөрийн Year 1 болон Year 2 ангийн сурагчид CAS үйлчилгээний ажлын хүрээнд бүтэн жилийн турш хэрэгжүүлсэн Agri-farming болон Greenhouse төслөө амжилттай өндөрлөлөө.  Тус үйл ажиллагааны хүрээнд Year 2 ангийн сурагчид органик хүнсний ногоо тариалдаг хүлэмжний өдөр тутмын ажилд дэмжлэг үзүүлсэн бол Year 1 ангийн сурагчид сүүний фермерийн аж ахуйд мал аж ахуйн үйлчилгээний чиглэлээр […]

Бусад Сургалт Үйл явдал
Бусад Сургалт Үйл явдал

ОЛОН УЛСЫН ХЭЛ СУРАХ АЛХАМАА ДАВЛАА

Жил бүр манай сургуулийн хамгийн бяцхан шавь нар маань сурагч болох гараагаа зөв тавьж шаргуу суралцаж бид бүхний баяр бахдалыг үргэлж төрүүлдэг билээ. Монгол цагаан толгойн баяраа Арванхоёрдугаар сард хийж байсан багачуул маань энэ удаа англи хэлний 26 үсгийг танин мэдэж Олон Улсын хэлийг шамдан суралцах алхмаа амжилттай давлаа. Бяцхан сурагчдадаа баяр хүргэхийн ялдамд хамтран […]

Бусад Сургалт Үйл явдал
Бусад Сургалт Үйл явдал

VI-VIII АНГИЙН СУРАГЧДЫН ТАЙЛАН ТОГЛОЛТ БОЛЛОО

Олонлог Академи сургуулийн VI-VIII ангийн сурагчид “Авьяас, ур чадварыг хөгжүүлэх хөтөлбөр”-т бүгд амжилттай хамрагдаж тайлан тоглолтоо үе тэнгийн найз нартаа толилууллаа. Сурагчид сагсан бөмбөг, волейбол, аэробик, гимнастик зэрэг спортын төрлөөр хичээллэсний зэрэгцээ найрал дуу, үкүлэлэ, гитар, төгөлдөр хуур, цэнгээнт бүжиг, чөлөөт бүжгийн клубүүдэд суралцан авьяас, ур чадвараа хөгжүүлсэн билээ.https://youtu.be/mr_W9fYM60I

Бусад Спорт Урлаг соёл Үйл явдал
Бусад Спорт Урлаг соёл Үйл явдал

VI-VIII АНГИЙН СУРАГЧДЫН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭН ГАРЛАА

Олонлог Академи сургуулийн VI-VIII ангийн сурагчдын бүтээлийн үзэсгэлэн гарлаа. Энэ үзэсгэлэн нь “Авьяас Ур Чадвар Хөгжүүлэх Хөтөлбөр”-ийн нэг хэсэг бөгөөд бүтээлч сэтгэлгээ, гоо зүйн мэдрэмжээ илэрхийлсэн уран бүтээлүүдээс бүрдлээ. Сурагчид 2024-2025 оны хичээлийн жилд баримал уран болон хар зураг, гурван өнгөний зохиомж, дөлгөөн холболтын байгуулалт, логоны дизайн, тойрог тэнцүү хуваах, баримал, шуумал, товгор өнгийн зохиомж, […]

Бусад Үйл явдал
Бусад Үйл явдал

“БАГА СОРИЛ” МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАДЫН АВАРГУУД ТОДОРЛОО

      Бага ангийн сурагчдын дунд уламжлал болгон зохиогддог “БАГА СОРИЛ” математикийн олимпиад аваргуудаа тодрууллаа. Математикийн гоо сайхныг мэдрэх, математикч хандлагыг төлөвшүүлэх зорилготой тус уралдаанд сурагчид I шатад анги нийтээр, II шатад бүлгээс шалгаран 2 ангиллаар уралдлаа. Бүлэг бүрээс шалгарсан 80 орчим сурагчдаас дараахь сурагчид манлайллаа. Тухайлбал,1 дүгээр анги:1-р байр 1в Б.Оргил2-р байр 1б […]

Бусад Урлаг соёл Үйл явдал
Бусад Урлаг соёл Үйл явдал

ШУГАМАН ДҮРСЛЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭН ГАРЛАА

        Жил бүр уламжлал болгон толилуулдаг Аrt exhibition маань энэ удаад 9-11-р ангийн сурагчдын бүтээлээр үргэлжилж байна.  2024-2025 оны хичээлийн жилд 9-11-р ангийнхан шугаман дүрслэл, график дизайны элементүүдийг судалж каллиграф бичиг, цаасан нугалаасаар орон зайн зохиомж хийх зэрэг биет бүтээлүүдийг хийж гүйцэтгэлээ.

Бусад Урлаг соёл Үйл явдал
Бусад Урлаг соёл Үйл явдал

“COLORFUL WORLD” ҮЗЭСГЭЛЭН ГАРЛАА

            3 дугаар ангийнхны бүтээлийн үзэсгэлэн гарлаа. Сурагчид маань posca, acrylic marker, усан будгаар эсрэг, ойролцоо, хүйтэн, дулаан зэрэг төрөл бүрийн өнгөнүүдийг уусгах, зэрэгцүүлэх, давхарлахаас гадна цэг, толбо, зураас зэрэг дүрслэн зурах техникүүд ашиглан илүү өнгөлөг бүтээлүүд хийхийг зорилоо. Энэхүү үзэсгэлэнгээр бага ангийн сурагчдын уламжлалт “ART EXHIBITION” өндөрлөж байна.