Бусад Сургалт Үйл явдал
Бусад Сургалт Үйл явдал

ШИНЖЛЭХ УХААНЫ КИНО ХИЧЭЭЛ

Олонлог Академи сургууль SCIENCE PROJECT-ийн хүрээнд “Киногоор боловсрол олгох хөтөлбөр”-ийг 5 дахь жилдээ хэрэгжүүлж байгаа бөгөөд “Gravity”, “The Martian”, “Volcano”, “Ready Player one”, “Moonfall”, “The Impossible”, “Interstellar” зэрэг шинжлэх ухааны сэдэвт кино бүтээлүүдээр хэлэлцүүлэг өрнүүлж, сурагчдад үзсэн киногоо эргэцүүлэн дүгнэх, онолын мэдлэгээ бодит жишээтэй холбон гүнзгийрүүлэн ойлгох боломжийг тогтмол олгож ирсэн билээ.https://www.youtube.com/watch?v=ib8kRcKb0sI

Бусад Сургалт Үйл явдал
Бусад Сургалт Үйл явдал

КИНОГООР ДАМЖУУЛАН ШИНЖЛЭХ УХААНЧ СЭТГЭЛГЭЭГ ХӨГЖҮҮЛЭВ

         Төсөөллөөс онол руу, онолоос судалгаа руу хөтлөх замаар сурагчдын танин мэдэхүйн цар хүрээг шинэ түвшинд гаргах зорилгоор Олонлог Академи сургууль “Киногоор боловсрол олгох хөтөлбөр”-ийг хэрэгжүүлдэг билээ. Энэ удаа “INTERSTELLAR” кинонд тулгуурлан 7-9-р ангийн сурагчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлэв. Хэлэлцүүлгийн явцад сурагчид кинонд тусгагдсан шинжлэх ухааны ойлголтуудыг байгалийн ухааны хуулиудтай харьцуулан цогцоор нь […]

Бусад Сургалт Урлаг соёл Үйл явдал
Бусад Сургалт Урлаг соёл Үйл явдал

4ДҮГЭЭР АНГИЙН СУРАГЧДЫН “МАРТАН, НАГТАН” ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН ГАРЛАА

Дөрөвдүгээр ангийн сурагчид “Мартан • Нагтан Зураг” үзэсгэлэнгээрээ сургуулийн уламжлалт ART EXHIBITION-ийг шинэ өнгөөр үргэлжлүүллээ. Сурагчид монгол зургийн уламжлалт арга барилыг орчин үеийн технологитой хослуулан, улаан ба хар дэвсгэр дээр Мартан, Нагтан техникийг акрилик болон POSCA маркераар бүтээлчээр илэрхийлэв. Мартан – улаан дэвсгэрт дээр есөн эрдэнийн өнгөөр зураг зурах арга нь нагтан – хар дэвсгэрт […]

Бусад Сургалт Үйл явдал
Бусад Сургалт Үйл явдал

“СОНИРХОЛТОЙ ТУРШИЛТЫН ӨДӨРЛӨГ” АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Олонлог Академи сургуулийн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг SCIENCE PROJECT-ийн нэг хэсэг болох “Сонирхолтой туршилтын өдөрлөг” болж VI-VII ангийн сурагчид шинжлэх ухааны туршилтуудыг гүйцэтгэн онолын мэдлэгээ тэлэв. Туршилтыг физик, хими, биологийн клубийн болон IX, XI ангийн сурагчид хийж, шинжлэх ухааны үндсийг ойлгомжтой, сонирхолтой хэлбэрээр бусдадаа хүргэлээ. Өнөөдөр мэдсэн зүйлс нь маргаашийн шийдэл болж, сурагчид маань […]

Бусад Үйл явдал
Бусад Үйл явдал

1-Р АНГИЙН СУРАГЧДЫН ЦАГААН ТОЛГОЙН БАЯР БОЛЛОО

Нэгдүгээр ангийн сурагчид маань энэ хичээлийн жилийн сууриа сайн тавьж 11 дүгээр сарын 28-нд Цагаан толгойн баяраа тэмдэглэсэн билээ. Хамгийн хичээнгүй, хамгийн бяцхан сурагчдынхаа хөөрхөн, эгдүүтэй агшинг хуваалцахын ялдамд сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе.

Бусад Сургалт Үйл явдал
Бусад Сургалт Үйл явдал

1-Р АНГИЙН СУРАГЧДЫН ҮСЭГЛЭЛИЙН БАЯР БОЛЛОО

             Олонлог Академи сургуулийн хүүхдүүд, багш ажилчдын маань урам зоригийг цэцэг мэт дэлгэрүүлдэг сайхан үйл явдлын нэг бол нэгдүгээр ангийн сурагчдын “Үсэглэлийн баяр” билээ. Эрдэм боловсролын зам урт ч эхлэл нь үргэлж эх хэлний нэгэн дулаан өгүүлбэрээс эхэлдэг. Тиймээс бид хүүхдүүддээ үндэсний хэлээ зөв, сайхан эзэмшихийг эрхэм зорилгоо болгодог. Гараагаа […]

Бусад Сургалт Үйл явдал
Бусад Сургалт Үйл явдал

THINK TANK АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

          IBDP Year 1 ангийн сурагчдадаа зориулан Бизнес менежмент болон Эдийн засгийн хичээлийн агуулгад тулгуурласан “Think Tank” үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа. Тус үйл ажиллагааны үеэр зочин илтгэгчийг урин хувьсан өөрчлөгдөж буй нийгэм, эдийн засаг болон маркетингийн гол хандлагуудын талаар өргөн хүрээний хэлэлцүүлэг хийж, “Reading and Debate” клубийн сурагчид сонирхолтой, өрсөлдөөнтэй […]

Бусад Сургалт Үйл явдал
Бусад Сургалт Үйл явдал

ТҮҮХ, НИЙГМИЙН УХААНЫ ХИЧЭЭЛИЙН ХҮРЭЭНД 6-9-Р АНГИЙН СУРАГЧИД МААНЬ ДЭЛХИЙН СОНГОДОГ ЗОХИОЛУУДЫГ УНШЛАА

          “Олонлог Академи” сургуулийн сурагчдын дунд түүх, нийгэм судлалын хичээлээр жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Эх зохиол, сурвалж бичигтэй ажиллах төсөл” хэрэгжин сурагчид маань дэлхийн сонгодог зохиолуудыг уншин багаар хамтран ажиллаж, Canva, CapCut программуудыг бие даан ашиглаж постер, комик, подкаст, видео шторк бэлтгэн бүтээлээ танилцуулсан нь онцлог байлаа. Мөн IX […]

Бусад Сургалт Үйл явдал
Бусад Сургалт Үйл явдал

“БАХАРХАЛ БА ӨВ” СЭДЭВТ ЛЕКЦ ХИЧЭЭЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монгол бахархлын өдөр – Өвлийн тэргүүн сарын шинийн нэгний энэ өдөр мянганы суут хүн, тэртээ XIII зуунаас өнөөг хүртэл Монголын нэрийг дэлхийн түүхэнд тамгалсан Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр билээ. Энэ өдрийг тохиолдуулан Олонлог Академи сургуулийн түүх, нийгмийн ухааны багш нар “Бахархал ба өв” сэдэвт лекц хичээлийг дунд ахлах ангийн сурагчдад зориулан уншиж толилууллаа.Лекцийн […]

Бусад Спорт Үйл явдал
Бусад Спорт Үйл явдал

АЭРОБИК ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН БОЛЛОО

Олонлог Академи сургуулийн бага ангийн сурагчдын Аэробик гимнастикийн тэмцээн амжилттай зохион байгуулагдаж, II–V ангийн бүх сурагчид идэвхтэй оролцлоо.Энэхүү тэмцээний зорилго нь идэвхтэй хөдөлгөөнөөр сурагчдын бие бялдрын хөгжил, гоозүйн мэдрэмж болон хөдөлгөөний эвсэл сайжруулах, багаар ажиллах чадварыг хөгжүүлэхэд оршсон болно.Тэмцээний үеэр сурагчид маань дасгалын техник, хөдөлгөөний хэмнэл, орон зайн шилжилт, хувиргалтыг цэгцтэй зохион байгуулалттайгаар чанартай гүйцэтгэх […]