ART EXHIBITION 2026
5-р ангийн сурагчдын “Magical Tales” Exhibition бүтээлээр энэ жилийн үзэсгэлэн амжилттай өндөрлөж байна.Сурагчид хайртай үлгэрүүдийн баатрууд, сонирхолтой үйл явдлуудыг өөрсдийн төсөөлөл, өнгө дүрслэлээр шинээр амилуулж, усан будаг, гуаш, маркер зэрэг олон төрлийн материалыг бүтээлчээр ашиглан урлалаа.Багаараа ярилцан, санаагаа уялдуулж, үлгэрийн агуулга ба дүрийн шийдлээ хамтын бүтээл болгон илэрхийлсэн нь энэхүү үзэсгэлэнгийн онцгой үнэ цэн, гол онцлог байлаа.