2-р ангийнхан маань “SPRING” үзэсгэлэнгээрээ бидэнд хаврын баяр баясгаланг бэлэглэж байна. Бяцхан сурагчид маань уран сэтгэмжээрээ дуртай будгаа ашиглан цэцэгс, шувуу, эрвээхэйг урлажээ.Тэд зөвхөн зураад зогсохгүй, найз нөхөдтэйгээ хамтран нэгэн том бүтээл урлахдаа бие биедээ тусалж, багийн хамтын ажиллагааг маш чадварлаг харуулсан нь бахархууштай. Нэгэн зургийн ард хүүхдийн тэвчээр, анхаарал, ертөнцийг харах гэгээн мэдрэмж бүхэн нуугдаж байдаг билээ. Хаврын цэцэгс шиг өнгөлөг бүтээлүүдээрээ бидний сэтгэлийг сэргээсэн бяцхан уран бүтээлчиддээ баярлалаа
Жич: 2026-2027 онд 1-р ангид элсэх сурагчдыг https://olonlogacademy.mn/admissions2026/ холбоосоор орж бүртгүүлнэ.