Бусад Өдөрлөг Сургалт Үйл явдал

ӨГЛӨӨНИЙ УНДЫГ ӨӨРТӨӨ” — ӨГЛӨӨГ ЭРЧ ХҮЧТЭЙ ЭХЛҮҮЛЭХ АЯЛАЛ ЭХЭЛЛЭЭ

        Олонлог Академи сургуулийн VI ангийн сурагчдын дунд зохиогддог уламжлалт “Өглөөний ундыг өөртөө” аян энэ удаа маш сонирхолтойгоор эхэллээ. Аяны эхний хэсгээр сурагчдад урьдчилан ямар нэгэн зөвлөгөө, мэдээлэл өгөхгүйгээр тэдний бодит амьдрал дахь өглөөний цайны хэрэглээг ямар нэгэн шүүмжлэлгүйгээр ярилцан өнгөт карт болон интерактив хэлбэрээр өглөөний зуршлаа сонирхолтой байдлаар хуваалцлаа. Өглөө яагаад заримдаа цайгаа гүйцэд ууж амждаггүй шалтгааны талаар чөлөөтэй ярилцаж, богино хэмжээний хөгжөөнт даалгавруудыг амжилттай гүйцэтгэлээ. Сурагчдад эрүүл, зөв хооллолтын ач холбогдлыг интерактив хэлбэрээр хүргэх Хоёрдугаар хэсэг тун удахгүй үргэлжлэн явагдах болно. Хүүхэд бүрийн эрүүл мэнд, эрч хүчтэй өдрийн төлөө хамтдаа!