Академиа театрт багш нар болон ахлах ангийн сурагчдадаа зориулсан “Хөгжим яагаад гоё сонсогддог вэ?” сэдэвт лекц зохион байгуулагдлаа. Лекцийн үеэр хөгжим, математикийн уялдаа холбоог шинэлэг өнцгөөс танин мэдэж, дуу авианы давтамж, Пифагорын хялбар бутархайн харьцаа, октав ба квинт, гармоник бүтэц, хөгжмийн систем хэрхэн бүрэлдсэн тухай сонирхолтой түүхүүдтэй танилцав. Мөн хиймэл оюун (AI) хөгжмийн ертөнцөд хэрхэн шинэ өнгө төрх нэмж буй талаар ярилцлаа. Багш, сурагчид лекцийг идэвхтэй, хүлээн авч, сонссон зүйлсийнхээ талаар хоорондоо санал бодлоо солилцон, “Яагаад зарим авиа бидэнд сайхан сонсогддог вэ?”, “Хөгжимд математик хэрхэн нуугддаг вэ?” зэрэг асуултын хүрээнд өөрсдийн эргэцүүллийг өрнүүлсэн нь үнэ цэнтэй хичээл болов