Бусад Сургалт Үйл явдал

“БИД АЙХГҮЙ, СОХРООР ДАГАХГҮЙ”: ОЛОНЛОГИЙН СУРАГЧИД AI-ИЙН ЭРИНТЭЙ ТАНИЛЦЛАА

           Хиймэл оюуны эрин дэх Олонлог Академи” цуврал семинар ахлах ангийн сурагчдын дунд үргэлжиллээ. Олонлог сургуулиудын үүсгэн байгуулагч, Математикийн ухааны доктор Б.Баясгалан “Бид айхгүй, сохроор дагахгүй” сэдвээр илтгэл хүргэж, хиймэл оюуны эринд баримтлах зөв хандлага, шүүмжлэлт сэтгэлгээний талаар сурагчидтай ярилцав. Мөн Meta Fundamental AI Research (FAIR)-д ажиллаж буй монгол судлаач, доктор С.Сайнбаяр “AI: Үүсэл, хөгжил ба ирээдүй” сэдвээр илтгэл тавьж, дэлхийн хиймэл оюуны хөгжил, ирээдүйн чиг хандлагын талаар мэдлэг, туршлагаа хуваалцлаа. Хиймэл оюуныг зөвхөн хэрэглэгч бус, ойлгож, шүүмжлэлтэй сэтгэж, хариуцлагатай ашигладаг шинэ үеийг бэлтгэх бидний аялал үргэлжилж байна.