Бусад Үйл явдал

“FALL FIELD DAY-2026” АХЛАХ АНГИЙНХАНЫ НӨХӨРСӨГ, ЭРЧ ХҮЧТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

         Олонлог Академи сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд уламжлал болгон зохион байгуулагддаг “Fall Field Day” спорт өдөрлөг амжилттай боллоо. Энэ өдөр сурагчид спортын 4 төрөлт тэмцээнээр хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорихын зэрэгцээ багийн эв нэгдэл, харилцан дэмжлэг, хамтын ажиллагааны үнэ цэнийг бодитоор харууллаа. Намрын өнгөөр гоёсон байгальд өрсөлдөөн, хөгжөөн дэмжлэг, инээд хөөр хослон, сурагчид маань ялалтаас илүү нөхөрлөлийг, амжилтаас илүү хамтдаа бүтээсэн дурсамжаа эрхэмлэсэн мартагдашгүй нэгэн өдрийг өнгөрүүллээ.